Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар Дахин төлөвлөлт хийх, төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээг тогтоон батлуулах тухай, Хашаандаа хаус дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын тухай, Хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцлээ.
2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд орон нутаг, байгууллагын хөрөнгө оруулалтаар болон зохион байгуулалтаар нийт 37 нэр төрлийн ажил хийгдэхээр тусгагдсан. Үүнээс бүрэн хэрэгжсэн 12 ажил, хэрэгжиж буй 22 ажил, удаашралтай 3 ажил байгаа бөгөөд биелэлт 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Айл өрхүүдийн халаалтыг 9-р сарын 13, 14-с өгч эхэлнэ.
Мөн тус хорооны хуралд дахин төлөвлөлт хийх байршлыг танилцуулсан бөгөөд Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд хэсгийн гаражийн зориулалтаар ашиглаж байгаа 1.3 га талбайн хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөх, Орон сууцны 7А хорооллын баруун хэсгийн 49-53-р гудамжны 11.9 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах, Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га томсгосон талбайгаар оруулсан ба Дэнж, Хонхорын хэсэгт 6 бранк байр, Илгээлтийн хэсэгт 5 бранк ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барина.
Дээрх 3 байршилд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хот байгуулалтад нийцсэн, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн тэгш хүртээмжтэй эрүүл аюулгүй орчинг бий болгож иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Хорооны хурлыг хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш 2018-2019 онд 78 өрхөд, 2020 онд гэр хорооллын 62 айл өрхөд, 2021 онд 28 айл өрхөд дулааны техникийн нөхцөл олгосон байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Булаг, Цагаан чулуут багт УДХТ-ийг барьж ашиглалтанд оруулсан. Рашаант, Уртын гол, Дэнж багт УДТТ-ийг барихаар төлөвлөж техникийн нөхцөлүүдийг гарган, ажлын зураг төсөв хийгдсэн.
Гэр хороололд төвлөрсөн инженерийн шугам сүлжээний ойрын эх үүсвэрийг судлан шугам сүлжээнд холбогдох боломж бүхий бүс газрыг Дэнж, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Наран,Уртын гол, Рашаант, Баянцагаан баг ПДУ хэсгийн нутаг дэвсгэрт тодорхойлж хөтөлбөр хэрэгжих боломжтой багуудыг сонгон үе шаттайгаар зураг төслийг боловсруулан инженерийн шугам сүлжээг татах ажлыг хийж байгаа ажээ
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat