Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2021.09.10
350

Нийгмийн хөгжлийн хорооны хуралдаанаар “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг хэлэлцлээ

  Нийгмийн хөгжлийн хорооны ээлжит хурлаар Эх хэл-Эрдэнэт хөтөлбөрийн төслийг хэлэлцэж хорооны гишүүдийн олонхийн саналаар аймгийн ИТХ-ын хуралдаанаар төслөөр нь хэлэлцүүлэхийг дэмжлээ. Монгол улс 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хөтлөн явуулах болсонтой холбоотойгоор бүх нийтээр Монгол бичигт шилжих бэлэн байдлыг судлах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн газраас “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-г авсан байна. Уг судалгаанд Орхон аймгийн 4294 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 77,0 хувь нь үндэсний бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй, үүнээс 19,9  хувь нь сайн мэддэг гэж хариулсан бол, 23,0 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан байна.

Боловсролын үнэлгээний төвөөс авдаг  чанарын үнэлгээний дүнгээр Монгол хэл, бичгийн хичээлээр бага анги 44,6 хувийн үнэлгээтэй  байгаа нь улсын дунджаас 7,2 хувиар илүү, дунд анги 51,2 хувь  байгаа нь улсын дунджаас 07 хувиар илүү, ахлах ангид 40,3 байгаа нь улсын дунджаас 9,3 хувиар бага байна.

Эх хэл-Эрдэнэт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын  90 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн  нэгжийн ажилтан албан хаагчдын 40 хувийг  үндэсний бичгийн анхан, дунд, гүнзгий шатны мэдлэгтэй болгож, төрийн албан  хэргийг  хос бичгээр хөтлөн явуулах  бэлтгэлийг бүрэн хангана. Хотын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн нэгдсэн стандарттай болж, төрийн  байгууллагууд  100 хувь, хувийн байгууллагын 50 хувь  хос бичгийн  хаягтай болно. Бага анги, монгол хэл бичгийн багш нарын онолын мэдлэг дээшилж,  монгол хэлний сургалтын чанарт ахиц гарна гэж үзэж байгаа юм. 

   

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74334, Энэ жил 74334, Энэ сар 5710, Энэ долоо хоног 1237, Өнөөдөр 105