Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2021.09.14
334

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ

 

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хүсэлтийн талаар болон Аймгийн 2021-2022 оны Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцлээ.

“Ууган гарьд групп” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн албан тоотыг аймгийн Засаг даргад ирүүлсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу ГХБХБГ болон Ашиг малтмал, газрын тосны газарт албан тоот хүргүүлж кадастрын мэдээлийн санд шүүлт хийлгэхэд хориглосон болон хязгаарласан талбайтай давхцалгүй тул АМГТГ-ын кадастрын цахим бүртгэлд бүртгэн боловсруулалт хийж, “Их залаат уул”-ын зүүн урд 48.56 гектор талбайд “Ууган гарьд групп” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хүсэлтийг Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хурлын хуралдаанаар  хэлэлцүүлэхийг хороодын гишүүд дэмжлээ.

       Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн Бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний явцын биелэлт 80,3%-тай байна.

       Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 65.0 байна. Газар тариалангийн бэлтгэл хангах арга хэмжээний дундаж 74.2% байна.

Сум, баг, өрхийн малын тоо толгойтой нь харьцуулан аймгийн хэмжээнд малчдын түвшинд 9500 тн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд Баян-өндөр сум-3500тн, Жаргалант-6000тн бэлтгэнэ.  Хөрш зэргэлдээх аймаг, сумдын нутаг дэвсгэрт 363 өрхийн 52.8 мянган толгой мал өвөлжиж, 4000 тн хадлан бэлтгэх, өөрийн аймгийн нутагт 826 өрхийн 90.3 мянган мал өвөлжиж, 5500 тн байгалийн хадлан тус тус бэлтгэнэ.

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулагуудад байгалийн хадлан 46 тн, ногоон тэжээл 40 тн, үйлдвэрийн тэжээл 200 тн, хужир шүү 6 тн-ыг тус тус бэлтгүүлэх төлөвлөгөө гарган хүргүүлээд байна. 08 дугаар сарын 20-ны байдлаар 2 аж ахуйн нэгж 5 тн өвс бэлтгэн нийлүүлээд байна.  

Аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлж, төмс 45 тонн, хүнсний ногоо 102 тонн хураан авсан байна. Энэ онд  Баян-Өндөр сум хүнсний ногоо борлуулах 6 цэгт, шинэ ургацын төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наадмын талбайн арын автомашины зогсоолд зохион байгуулан ажиллаж байна.

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74616, Энэ жил 74616, Энэ сар 5992, Энэ долоо хоног 1519, Өнөөдөр 387