Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2021.03.13
698

“Ухаалаг Эрдэнэт-1” хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

           Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цахим бодлогын хөгжлийн хороо, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-тай хамтран Эрдэнэт хотын хэмжээнд 2021-2024 онд хэрэгжүүлэх "Ухаалаг Эрдэнэт-1" хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг  АИТХ-ын Төлөөлөгч, иргэдийн дунд нээлттэй зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь “Хүний нийгмийн амьдралын тав тух, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах зорилготой” гэдгийг төсөл боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ын захирал Г.Энхбаяр онцоллоо.

Хөтөлбөрийн төслийг боловсруулахад иргэд олон нийтээс гадна, мэргэжлийн холбоод, мэдээллийн технологийн ажилтнуудаас санал авчээ.  “Ухаалаг Эрдэнэт-1” хөтөлбөрийг  орон нутгийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, хамтын ажиллагаатай донор байгууллагуудын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн, 2021-2024 онд хэрэгжүүлж  

1.     Хотын захиргаа, төслийн нэгж

2.     Нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэнд

3.     Хог хаягдлын менежменm

4.     Нийтийн тээвэр, замын хөдөлгөөн

5.     Эрчим хүч мэдээллийн технологи

      6. Бизнесийн хөгжил, аялал жуулчлал зэрэг зургаан бүлэгт 30 үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан байна.  

    Хэлэлцүүлэгт оролцсон иргэд болон АИТХ-ын Төлөөлөгчдөөс төсөл хэрэгжүүлэх нэгжийг тодорхой болгох,  төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг эрэмбэлэх, иргэдийн бодит оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгч гэхээсээ илүүтэй бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, энэ төрлийн төсөл хэрэгжүүлж эхэлж буй бусад улс орон, хотуудтай уялдаа холбоотой ажиллах, харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас чиглэл авах зэрэг саналыг илэрхийллээ.

      Мөн иргэд өөрсдийн өмнө өдөр тутамд тулгамддаг зарим асуудлыг хөндөж, хурдан шуурхай болгох, шийдвэрлэх талаар санал хэлж байлаа. Тодруулбал, СӨХ-ны үйл ажиллагаа, төлбөр хураамжид цахим систем нэвтрүүлэх, гэр хорооллын айл өрхийг ИШС-д холбосноор агаарын бохирдлыг бууруулах, ухаалаг нийтийн тээвэр, хяналтын системийг хүртээмжтэй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ухаалаг хэрэглээг бий болгоход шаардлагатай мэдээллээр иргэдийг хангах, боловсролын байгууллагатай хамтрах зэрэг саналыг илэрхийлсэн юм.

      Хэлэлцүүлгийн төгсгөлд АИТХ-ын цахим бодлогын хорооноос дүгнэлт танилцуулсан бөгөөд Орхон аймгийн тухайд газар зүйн байршил, хүн амын насжилт, боловсролын түвшин, ухаалаг утас, төхөөрөмжийн хэрэглээ зэргийг харгалзан үзэхэд энэхүү төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд олон улс, Монгол улсын стандартын дагуу арга хэмжээг тус бүрийн анхнаас нь чанартай, зөв зохион байгуулах шаардлагатай гэдгийг хэллээ.

    “Ухаалаг-Эрдэнэт 1” хөтөлбөрийг АИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батлах бөгөөд батлагдсан тохиолдолд  Орхон аймаг хамгийн анхны ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аймаг болох юм.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59252, Энэ жил 59252, Энэ сар 2667, Энэ долоо хоног 2447, Өнөөдөр 277