Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
ХӨГЖЛИЙН ХОРООД Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо Мэдээ
2023.11.30
602

Орлогод нийцсэн орон сууцны журамд өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ

 Өнөөдөр аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болох ба Хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж 

1. Орлогод нийцсэн орон сууцны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай; 
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлсэн ажлын биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Одоо хэрэгжиж буй “Орлогод нийцсэн орон сууцны байрны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн 4 заалтыг хүчингүй болгож, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг тусгах зорилгоор зарим заалтыг нь сайжруулж засвар оруулах саналаа хорооны зүгээс гаргалаа. Ингэснээр иргэдийн тус орон сууцанд хамрагдах боломж нэмэгдэж, хүртээмжтэй болох, орон сууцыг түрээслээд өмчлөх зохицуулалтуудыг тодорхойлон зааснаараа давуу талтай гэж үзсэн юм. Мөн Хорооны цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх саналыг хорооны гишүүдийн зүгээс гарлаа.
 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 509466, Өмнөх жил 109045, Энэ жил 400421, Энэ сар 56343, Энэ долоо хоног 13415, Өнөөдөр 1329