Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2021.05.31
512

Эрх зүй нутгийн удирдлагын хорооны хурлаар “Цагаан алтан хүнс” ХХК-ийн хүсэлтийг хэлэцлээ

Орхон аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны ээлжит хурлаар “Цагаан алтан хүнс” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу, тус компани, тус компанийн хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцлээ. Тус компани нь 2014 онд худалдааны төвийн газар эзэмшүүлэх,  төсөл сонгон шалгаруулалтанд Уурхайчин баг, Кувейтын гудамж, Хүлэг хүнсний захын ард талд 1400 м.кв газар эзэмших төслийг боловсруулж шалгарсан аж. Тухайн  төсөл сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Засаг дарга 2014 онд А/52 дугаар захирамж гаргаж, 1400м2 газрыг “Цагаан алтан хүнс” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Төсөлд шалгарсан “Цагаан алтан хүнс” ХХК тухайн газарт одоогийн “Цах” худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тус төвийг одоог хүртэл улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байгаа аж. Энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн таван жилийн хугацаанд дөрвөн төрлийн маргаан Шүүхийн шийдвэр гарч эцэслэн шийдвэрлэжээ. Тиймээс тус төвд хөрөнгө оруулсан “Кувейтын гудамжинд газар эзэмшигчдийн холбоо” ТББ-ын гишүүд уг төвийг улсын комисст хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан шаардлагатай төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа ажээ.

Тус хорооны хуралд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга О.Цолмон нар оролцож, хорооны гишүүд, “Цагаан алтан хүнс” ХХК, Кувейтиын гудамжинд газар эзэмшигчдийн холбоо ТББ-ын гишүүдийн асуултанд хариулж, мэдээлэл өглөө. Хорооны хурлаар “Цагаан алтан хүнс” ХХК-ийн захиалгаар “Цах” худалдааны төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч болон захиалагчийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзаж,  шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор тохиролцох, худалдааны төвийн барилгыг улсын комисс хүлээн авахтай холбоотой гүйцэтгэгч талд өгсөн албан даалгаврын биелэлтийг ойрын хугацаанд хангаж дуусгахыг үүрэг болголоо. Тус хорооноос аймгийн ЗДТГ болон захиалагч талын төлөөлөлд энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэж, хөрөнгө оруулагч, иргэн аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлээр албан бичиг хүргүүлэхээр боллоо.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59183, Энэ жил 59183, Энэ сар 2598, Энэ долоо хоног 2378, Өнөөдөр 208