Орхон аймгийн Гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар Орхон аймагт эхний таван сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг танилцууллаа.
Энэ оны эхний таван сарын байдлаар Орхон аймагт 525 гэмт хэрэг, 25910 зөрчил бүртгэгдсэн бөгөөд нийт хэргийн дийлэнхийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
Орхон аймагт бүртгэгдэж буй таван төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг таван ажлын хэсэгт хуваасан. Ажлын хэсгүүдээс өнөөдрийн хуралд эхний хагас жилд хийсэн ажлаа танилцуулаа.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгээс Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 74 эмийн санд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулахтай холбоотой хууль, тогтоомж, журам, тушаал, стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, хяналт шалгалтын мөрөөр 2 байгууллагад албан шаардлага хүргүүлэн, эмийн сангийн эрхлэгч холбогдох хүмүүсийг сургалтад хамруулан зөвлөгөө мэдээлэл өгчээ.
“Устгал 2025” арга хэмжээг Ургамал, газар тариалангийн эрдэм, шинжилгээний хүрээлэн, Ботаникийн хүрээлэнтэй хамтран химийн бодисоор дрон ашиглан шинэ технологи ашиглан хийсэн нь үр дүн өндөртэй байгааг ажлын хэсгийн ахлагч Тагнуулын газрын дарга Э.Алтанбат онцоллоо.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгээс эрүүгийн хууль, зөрчлийн хууль тогтоомжийг сурталчлах, нөлөөллийн ажлыг төр болон хувийн хэвшлийн 12 аж ахуй нэгж, байгууллагын 1600 иргэнийг хамруулан зохион байгуулжээ. Орхон аймагт бүртгэлтэй автомашины тоо 38258 байгаа бөгөөд он гарснаас хойш 2158 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа аж. Энэ оны эхний таван сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 452 хэрэг, зөрчил бүртгэгдсэн бөгөөд Зөвлөлийн гишүүдээс дуудлагын жолоочийн үйлчилгээг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй контентуудын хийцийг шинэчлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтрах зэрэг саналыг илэрхийллээ.
Орхон аймагт энэ оны эхний таван сарын байдлаар 525 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65 буюу 12.3 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Үүний 28 нь орон байрны хулгай, 34 буюу 52.3 хувь нь иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг байгаа юм. Кримнилоги судалгаагаар цагаан сарын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг гарах тохиолдол өнгөрсөн жилүүдэд их байсан учраас цагаан сарын өдрүүдэд багийн ажлын алба, Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран эргүүл, жижүүр, машинт болон эргүүлийн ажлыг зохион байгуулсан.
Залилах гэмт хэргийг бууруулах ажлын хэсгээс 22 багийн 525 иргэнд сургалт зохион байгуулсан. Олон нийтийн цахим сүлжээн дэх хүний тоо ихтэй 14 бүлгийн админтай гуравласан хариуцлагын гэрээ байгуулж, хуурамч хаяг, залилангийн шинжтэй мэдээллийг устгах, урьдчилсан сэргийлэх мэдээллүүдийг нийтлэх зэрэгт хамтран ажиллаж байгаа юм. Мөн олон нийтийн сүлжээн дэх цахим эргүүл хийж, урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулах мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд анхаарч байна.
Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгээс “Уураар бус ухаалгаар” тусгай арга хэмжээг Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, Дотоодын цэргийн 816 дугаар анги “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эхлүүлсэн. Аяны нээлт 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборт болж, үйлдвэрийн газрын ажилтнуудад тухайн төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Прокурор, Цагдаа, Шүүх шинжилгээний хэлтсээс танилцуулсан. Уг аян жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төрийн байгууллагын албан хаагчид хамрагдаж, санамсаргүй байдлаар хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөхгүй, үйлдэхгүй байхыг анхааруулж байгаа юм.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat