Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн ээлжит гуравдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар
Орхон аймагт эхний найман сарын байдлаар 835 гэмт хэрэг бүртгэгдэж гэмт хэргийн гаралт 30.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн гаралт өсөхөд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг нөлөөлж, нийт хэргийн 240 буюу 28.7 хувийг эзэлж байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах, заналхийлэх, худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт ашиглах зэрэг шинжтэй байгаа юм. Харин хүүхдийн эсрэг гэмт хэрэг, дээрэмдэх, хөрөнгө завших, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргүүд тодорхой хувь хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 492 хүний 58 хувь нь эрхэлсэн ажилгүй, 57 хувь нь согтуугаар, 11 хувь нь бүлэглэн байгаа бол 14.8 хувь нь урьд нь ял эдэлсэн иргэн байгаа юм.
Гэмт хэрэг, зөрчлийн эхний найман сарын мэдээллийг сонссоны дараа аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор дараах саналыг илэрхийллээ. Тодруулбал, ял шийтгэл эдэлсэн иргэн дахин гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байгаа учраас хуулиар үүрэг хүлээсэн багийн Засаг дарга, ажлын алба, хэсгийн ахлагч нар хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох хэрэгтэйг хэлж байна. Мөн хоёр сумын ГХУСАЗСЗ ажлын уялдаа холбоогоо сайжруулах, нөлөөллийн ажил, арга хэмжээний хэлбэрийг өөрчлөх, шинэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, үр дүнтэй болж буй урьдчилан сэргийлэх ажлаас туршлага судлах ажлыг зохион байгуулахыг ажлын албанд даалгалаа. Мөн гэрч хохирогчийг хамгаалах төв зэрэг хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийг эрчимжүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat