Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
ЗӨВЛӨЛҮҮД Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл Мэдээ
2018.12.05
1671

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа
        Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа.  Өнөөдрийн хурлаар Аймгийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар гарсан гэмт хэргийн байдал, цаашид анхаарах асуудал, Орхон аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсох, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм.
       Аймгийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар гарсан гэмт хэргийн байдал, цаашид анхаарах асуудлаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 11 сарын байдлаар 811 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 734 хэрэг бүртгэгдэж 9.5 хувиар гэмт хэргийн гаралт буурсан байна. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 409 буюу 55.7 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 208 буюу 28.3 хувь нь хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нь нийт гэмт хэргийн 84 хувийг эзэлж байна. Харин гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 34.4 хувьтай байгаа бол Орхон аймагт 54.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс улсын хэмжээнд 0.8 функтээр, Орхон аймагт 14 функтээр тус тус өссөн байна. Орхон аймгийн хэмжээнд гэрт хэргийн илрүүлэлт улсын дунджаас 20.5 хувиар илүү байна.  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, түүний гишүүд болон аймгийн Цагдаагийн газраас 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн төлөвлөгөөт ажлуудын үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан талаар дурьдсан юм. 
      Мөн Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонссон. Тус зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх зэрэг нийтлэг зорилго болоод сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм.
 
 
 
 
 
 
 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 509647, Өмнөх жил 109045, Энэ жил 400602, Энэ сар 56524, Энэ долоо хоног 13597, Өнөөдөр 1511