Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2023.05.07
139

Аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн II хуралдаан энэ сарын 5-нд Орхон аймгийн Гаалийн газар хуралдаж,  

-       Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, дотоод аюулгүй байдлын газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн сүүлийн үеийн мэдээлэл,

-        аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл,

-       хорих ангид ял эдлэж байгаа болон  хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа талаар мэдээлэл,

-       хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид авах арга хэмжээг,

-       Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааны ажил,

-       Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан багуудын үйл ажиллагааг явуулах орчин нөхцөл, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын саналыг Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд танилцууллаа.

Тус хуралдаанаар аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахилга хариуцлагыг сайжруулах хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Мөн тус хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулиудтай байгуулсан хариуцлагын гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийг танилцуулж, аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд  орох хүсэлтиг танилцуулж, аймгийн ИТХ-ын  хуралдаанаар хэлэлэцүүлэхээр оруулахыг дэмжлээ.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59216, Энэ жил 59216, Энэ сар 2631, Энэ долоо хоног 2411, Өнөөдөр 241