Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2022.05.09
318

Орхон аймгийн ИТХ-ын нэрэмжит сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо

       Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг, эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг сурталчлах зорилгоор Орхон аймгийн ГХУСАЗСЗ, Боловсрол шинжлэх ухааны газар, Улаан загалмайн нийгэмлэг, Орхон аймгийн замын цагдаагийн газар хамтран зохион байгуулж буй “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо. Уг тэмцээн нь энэ жил 39 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон аймгийн сургуулийн өмнөх боловсролын 17 байгууллагын 300 гаруй хүүхэд эцэг, эхийн хамт оролцлоо. Тэмцээн мэндчилгээ, урлагийн тоглолт, гэрийн даалгавар, буухиа тэмцээн гэсэн 4 төрлөөр явагдсан бөгөөд Нэгдүгээр байранд 6-р цэцэрлэг, Хоёрдугаар байранд 3-р цэцэрлэг, Гуравдугаар байранд 1-р цэцэрлэгийн хүүхдүүд тус тус шалгарлаа.

      Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн 6-р цэцэрлэгийн хүүхдүүд Улсын хэмжээнд зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох юм байна. Мөн эхний 3 байранд шалгарсан 3 баг буюу 6-р цэцэрлэг, 3-р цэцэрлэг, 1-р цэцэрлэгийн багууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Амарын талбайд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Гала тоглолт хийж Замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд танилцуулах юм байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59227, Энэ жил 59227, Энэ сар 2642, Энэ долоо хоног 2422, Өнөөдөр 252