Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2022.09.30
250

Сургуулийн захирлуудтай хариуцлагын гэрээ байгууллаа
                Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай гурвалсан хариуцлагын гэрээ байгууллаа.

Аймгийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын байдлаар нийт 596 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 94.1 хувиар өссөн байна. Үүнээс насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77.8 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм. Тиймээс сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү гурвалсан гэрээг байгуулж байна.

Хариуцлагын гэрээнд аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хүлээх үүргийг тодорхой заажээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиуд хүүхэд хамгааллын багийн ахлагчтай байх, сургуулийн ойр орчим, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих,  сурагчдын эрх зөрчигдөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр тусжээ. Мөн хүүхдийг бүх төрлийн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин, тоглоомын талбай зэрэгт үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж, эрсдэлийг бууруулах, сурагчдын насны онцлогт тохируулан тодорхой сэдвээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, сурагчдыг эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх, багш ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг сургуулийн зүгээс авах юм.
 

Мөн цагдаагийн байгууллага нь сургуулийн гадна, доторх орчинд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдэгдэл, шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавих, сургуулийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, сургууль дээр зохион байгуулагдаж буй урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг ажлуудыг хийнэ.

Түүнчлэн ГХУСАЗСЗ гэрээний биелэлтэд хяналт тавих, шалгалт хийх, талуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, ажлыг нэгтгэн зохицуулах, "School police" эргүүлийн ажлыг хийхэд шаардлагатай хувцас, хэрэгслийг олгох ажлыг зохион байгуулах зэрэг зүйлс гэрээнд тусжээ.

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59202, Энэ жил 59202, Энэ сар 2617, Энэ долоо хоног 2397, Өнөөдөр 227