Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2024.01.19
159

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 оны анхдугаар хуралдаан хуралдаж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2024 оны төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж байна.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд 4 бүлэг 62 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэл 95 хувьтай байна.

2023 онд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Гэр бүлийн хүчирхийлэл”,  “Шийдвэрлэлт”,  “Та татгалз”, “Хулгай”, “Устгал 2023”,  “Нэг зам-Нэг соёл”, “Замын хөдөлгөөний цагаан толгой”, “Ногоон гэрэл-Цагаан шугам”,  “Анзаар”, “Байгалиа хамгаалъя” зэрэг нэгдсэн болон тусгай арга хэмжээг ГХУСАЗСЗ-өөс хамтран зохион байгуулж, гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Мөн үе тэнгийн дээрэлхлийн эсрэг Сурагч лиг-2023 сагсан бөмбөгийн тэмцээн,  өсвөр үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээх зорилготой “Magic box” номын сангийн төслүүдэд хамтран ажилласан аж.

Мөн Орхон аймаг гарц дээр осол авааргүй анхны хот болох зорилт тавин хөдөлгөөний эрчим өндөртэй 12 байршилд гарц ойртож буйг жолооч нарт мэдээлэх "Дуут товруу"-г төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулсан зэргийг зөвлөлийг хуралдаанд танилцууллаа.

Тус хуралдаанаар Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 оны төлөвлөгөөг баталсан бөгөөд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 8, хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 34 арга хэмжээ, соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн 14 ажил, Хяналт шалгалтын чиглэлээр 9 арга хэмжээг төлөвлөжээ. Төлөвлөгөөнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Цахим Залилан” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар туссан бөгөөд хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор соён гэгээрүүлэх тодорхой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөнд нэмж тусгахаар боллоо.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59269, Энэ жил 59269, Энэ сар 2684, Энэ долоо хоног 2464, Өнөөдөр 294