Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
2023.10.18
295

Криминологи судалгааны ажлын урьдчилсан тайланг танилцууллаа

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 3 дугаар хуралдаанд “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-аас  “Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” криминологи судалгааны ажлын тайланг танилцууллаа.

Тус байгууллагын хийсэн судалгаагаар Орхон аймагт сүүлийн 5 жилд бүртгэгдсэн гэмт хэргийн 26.9% нь хулгайлах, 26.7% нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 16.9% нь залилах, 3.5% нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг эзэлж байгаа юм.  Мөн сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэргийн 2.0-2.3%-ийг  Орхон аймагт бүртгэгдэж буй нийт гэмт хэрэг эзэлж байгаа  нь харьцангуй тогтмол үзүүлэлт бөгөөд тусгай чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоо сайн, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлууд үр дүнтэй хэмээн судлаачдын багаас үзэж байна.

Хүн амын өсөлтийг дагаад гэмт хэргийн гаралт ихсэх зүй тогтол ажиглагддаг боловч Орхон аймгийн хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаанд гэмт хэргийн гаралт харьцангуй тогтвортой, цаашид өсөх хандлага ажиглагдахгүй байгаа нь нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл,  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлдэг байдал нь эергээр нөлөөлсөн гэж судлаачид урьдчилсан байдлаар дүгнэлээ.

Гэсэн хэдий ч аймгийн хэмжээнд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хэрэглэхтэй холбоотой болон, авто тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн гаралт их, ялангуяа өсвөр насны хүүхдүүд мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар хэрэглэх явдал улсын дунджаас маш өндөр хувьтай байгаа юм.

Судалгааны дүнг танилцуулсны дараа аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдээс судалгаанд тоо баримтыг нарийн тусгах, тодорхой төрлийн гэмт хэргийн мэдээллийг тусгайлан оруулах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийллээ. Мөн мэдээлэл хангалтгүй, хэт ерөнхий байна гэж үзэж, гэмт хэрэг үйлдэгдэж буй цаг хугацаа, байршил, шалтгаан нөхцөл зэрэг судалгааг гаргах шаардлагатай гэж үзэн судалгааны ажлыг нэг сарын хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгэж, зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг тусгах, урьдчилсан байдлаар 2-3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг даалгавруудыг гүйцэтгэгч байгууллагад өглөө.

 Уг судалгааны ажилд үндэслэн Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх юм.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59238, Энэ жил 59238, Энэ сар 2653, Энэ долоо хоног 2433, Өнөөдөр 263