Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2025.02.25
570

Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр, Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ.  Хуралд  Зөвлөлийн гишүүн Ч.Болор-Эрдэнэ, Ц.Оргилболд, Э.Ариун-Эрдэнэ нар оролцлоо.

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 18/04 дүгээр тогтоолоор Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг  бууруулах дэд хөтөлбөрийг 

  1. Байгаль орчны хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх 
  2. Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх 
  3. Цагаан тоосны тархалтын бүсэд үзүүлэх, нөлөөллийг бууруулах, арга хэмжээ авах  
  4. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг  зохион байгуулах 
  5. Иргэдийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулах зорилтуудын хүрээнд 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. 

           “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-аас Хаягдлын аж ахуйд хуурайшилттай талбайг багасгах зорилгоор хаягдал булингаар болон усаар норгох, тусгай зориулалтын техник, төхөөрөмж ашиглан дарагч урвалж цацаж тоосны дэгдэлтийг бууруулах, бороожуулах зорилгоор усан хангамжийн систем суурилуулах зэрэг технологийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, Цагаан тоосны дэгдэлтийн тоо, зүг чиг, хэмжээ, үргэлжилсэн цаг хугацаанд тогтмол мониторинг хийж ажиллаж байгаа ажээ. 2024 онд Хаягдлын аж ахуйд байрлуулсан суурин 2 харуул, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчны лабораторийн хяналтаар  30 удаа цагаан тоос дэгдсэн гэж бүртгэгдсэн бөгөөд агаар, ус, хөрсний чанарын хяналтыг үйлдвэрийн бүс, хаягдлын сан, нөлөөллийн бүст хийж,  дээж авч хяналт тавьж байна. Хяналтаар Монгол улсын агаар, ус, хөрсний бохирдуулагчийн стандартын дээд хэмжээнээс хэтрээгүй үзүүлэлттэй гарсан гэдгийг хөтөлбөрийн тайланд дурдаж байна. 

            Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын захирамжаар Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах ажлын хэсэг” байгуулагдаж, үзлэгийг 2024.02.01-2024.05.03-ны өдрүүдэд хийж, цагаан тоосны нөлөөллийн бүсийн 1866, нөлөөллийн бус бүсийн 139 иргэн, нийт 2005 иргэнийг хамруулсан аж. Зөвлөлийн гишүүдээс жил бүр тогтмол 2500 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахад анхаарах шаардлагатай талаар саналаа илэрхийллээ. 

Тус хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шинэ хаягдлын санг байгуулах ажил туссан бөгөөд олон улсын томоохон далангуудын стандартад нийцүүлэн барьж байгуулахаар төлөвлөж, Австрали улсын “ATC Williams” Pty Ltd байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг нэмэлтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Отгон танилцууллаа. Шинэ хаягдлын санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048 га талбайг бөгөөд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд хаягдал өтгөрүүлэх шинэ технологиор хаягдлаа хурааснаар Цагаан тоосны дэгдэлтийг 60-70 хувиар бууруулах боломжтой юм. 

Мөн хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн тарьж ургуулсан хүнсний ногооны борлуулалтыг дэмжиж 437.3 төгрөгийн худалдан авалтыг хийжээ. Түүнчлэн нөлөөллийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор цонхонд шүүлтүүр суурилуулах, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт ойн зурвас, төгөл байгуулах, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлыг багийн иргэдийн нийтийн хурал, иргэний нийгмийн байгууллагуудад тайлагнаж ажилласан гэдгийг зөвлөлийн хуралд танилцууллаа. 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 509260, Өмнөх жил 109045, Энэ жил 400215, Энэ сар 56137, Энэ долоо хоног 13209, Өнөөдөр 1123