Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2025.06.02
332

Хүүхдийн төлөө зөвлөл, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ

Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаан  зарласан захирамжийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр А.Амарын танхимд хуралдах бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг 6 дугаар сарын 5-ны өдөр Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Өнөөдрийн зөвлөлийн хурлаар Орхон аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны эхний хагаст хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 онд шинэчлэгдсэн бөгөөд шинээр томилогдсон гишүүдийг чадавхжуулах, тогтмол мэдээ мэдээллээр хангахаас гадна хууль тогтоомж, чиг үүргийн дагуу гишүүн байгууллагуудтай хамтран ажиллажээ.

Цахим орчинд хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох залилах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт болон хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, уран бүтээл нийтлэхгүй байх талаарх сургалтыг зохион байгуулжээ. Үе тэнгийн дээрэлхлийн нөхцөл байдлын тандалт судалгааг 2019 хүүхэд хамруулан цахимаар зохион байгуулж, уг судалгаанд үндэслэн “Харах өнцөгтөө хайр нэмье”, “Эрч хүч, урам зориг өгдөг найз байя”, “Сэтгэл зүйч зөвлөж байна”, “Хүмүүжлийн эерэг арга”, “Хайр нэмье” зэрэг цахим нөлөөллийн аянуудыг өрнүүлсэн байна. 

Утаат болон электрон тамхины хор нөлөөний талаар 35 удаагийн сургалтыг зохион байгуулж,  3375 оюутан, сурагч, 780 иргэнд хамрагджээ. Жаргалант сумын хэсгийн байцаагч, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль хамтран сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээнд хяналт хийж, илрүүлэх, арилгах ажлыг 7 хоног бүр зохион байгуулсан. Хяналт хийх тус хугацааны эхний явцад 2 ширхэг электрон тамхи илрүүлж эцэг эх асран хамгаалагч болон холбогдох мэргэжилтнүүдэд холбон зуучилсан зэрэг энэ оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар танилцууллаа. 

Мөн худалдан авах ажиллагааны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар явцын мэдээллийг Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Орхон аймгийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 125.3 тэрбум төгрөгийн 266 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс 253 төсөл, арга хэмжээний худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж 95.1 хувийн биелэлттэй байна. Худалдан авах ажиллагааны үр дүнд гүйцэтгэгч шалгарсан 210, тендер зарласан 3, тендер зарлаад амжилтгүй болсон 40 төсөл арга хэмжээ байна. Шалгарсан 210 хөрөнгө оруулалтын ажил дээр 219 гүйцэтгэгч шалгарсан бөгөөд шалгарсан төсөл арга хэмжээ дотроо багц болгон зарлагдсан учир багц тус бүрээр гүйцэтгэгчийн тоо нэмэгджээ.  Нийт 219 гүйцэтгэгчээс 103 буюу 47% нь орон нутгийн ААНБ, иргэд,  үлдсэн 116 буюу 53% нь Улаанбаатар хот болон бусад аймгийн ААНБ шалгарсан байна. 

Хэлэлцэх асуудлыг гуравдугаарт орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүдээс хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавьж буй инженерүүдийн мэдээллийг ил тод нээлттэй иргэдэд хүргэх, 2025 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд шалгарсан байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг А.Амарын талбайд зохион байгуулах, авто замын ажилд шалгарсан компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч мэдээллээ иргэдэд хүргэх зэрэг саналыг илэрхийллээ. Мөн эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланд арга хэмжээ нь гүйцэтгэлтэйгээ уялдах, бодит үр дүнгээр тайлагнах зэрэг саналыг илэрхийлж байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 509356, Өмнөх жил 109045, Энэ жил 400312, Энэ сар 56234, Энэ долоо хоног 13306, Өнөөдөр 1220