Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2025.06.05
335

Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 12-нд хуралдана

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Зөвлөлийн гишүүн Д.Мөнхбат, Б.Мөнхдалай, С.Юмэнхүү, А.Бумансор, Э.Ариун-Эрдэнэ, Ц.Оргилболд нар танхимаар, Ч.Болор-Эрдэнэ цахимаар оролцож, аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцэж долоон асуудлыг хуралдаанд оруулахаар боллоо. 

              Зөвлөлийн хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас  Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг танилцууллаа. Тухайн газрын байршил нь Хаягдлын аж ахуйн хажууд бөгөөд Хаягдлын аж ахуйн даланг бэхжүүлэх ажилд түүхий эдийн зориулалтаар ашиглах зорилгоор хайгуулын ажлыг хийхээр хүсэлтээ ирүүлсэн юм. Орхон аймгийн Байгаль орчны газраас тухайн хэсэгт “Ногоон Эрдэнэт” болон “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд ногоон зурвас үүсгэж, мод тарьсан учраас боломжгүй гэдгийг илэрхийлсэн бөгөөд тухайн асуудлыг хуралдаанд оролцуулахаас түр хугацаагаар хойшлуулж байр сууриа нэгтгэх, асуудлаа шийдвэрлэхийг үүрэг болголоо.  

                   Хуралдаанаар мөн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” УТҮГ-ыг татан буулгаж, аймгийн ЗДТГ-ын дэргэд Теле камерын хяналтын дэд төв болгон шилжүүлэх асуудлыг хэлэлцэж, хурлын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” тогтоолд нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий "Теле камерын хяналтын дэд төв"-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас дээрх төвийг байгуулах талаарх зөвлөмж болон “Теле камерын хяналтын дэд төв”-ийн бүтэц, орон тоо, дүрмийн нийтлэг жишгийг ирүүлжээ. Тиймээс Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны чиглэлд томоохон өөрчлөлт орохгүй,  нэр болон өмчлөлийн хувьд өөрчлөлт оруулахаар ийнхүү хэлэлцэж байгаа юм. 

                   Мөн өнөөдрийн Зөвлөлийн хуралдаанаар ирэх жил болох Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд авах зарим арга хэмжээний тухай; Аймгийн баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах; Эрдэнэт хот, Орхон аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах; аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх төслийн жагсаалт батлах; Орон нутгийн өмчийн 2024 оны дүн батлах; Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах асуудлыг тус тус хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэл хангасан гэж үзлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 12-нд хуралдах юм. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 509405, Өмнөх жил 109045, Энэ жил 400360, Энэ сар 56282, Энэ долоо хоног 13354, Өнөөдөр 1268