Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2025.12.16
33

Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн биелэлтийг танилцууллаа

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өглөө. 2025 оны хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Орхон аймагт төр болоод хувийн хэвшлийн байгууллагууд 429,457 ширхэг мод тарьжээ.  

Орхон аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд  20.0 сая мод тарьж ургуулан байгалийн унаган төрхийг сэргээн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, таримал ой байгуулахад иргэд, олон нийтийн оролцоог дэмжиж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 18.0м2-д хүргэж, агаарын чанарыг сайжруулж, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж, дараах гурван зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. 

  1. 20.0  сая ширхэг мод тарьж, ойн сангийн талбайг 7.7 хувиар нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар 5.2 сая ширхэг мод тарьж ургуулаад байна. 
  2. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 57.9га талбайд ногоон байгууламж шинээр бий болгож, өссөн дүнгээр 102.9 га талбайд ширхэг мод тарилаа. Ингэснээр 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2021 онд 4.5 м2 байсан бол 2025 онд 9.8 м2 болж өсжээ. 
  3. Иргэн аж ахуйн нэгжийг дэмжиж, урамшуулах, бүртгэлийг цахим болгох зорилтын хүрээнд Орхон аймгийн Байгаль орчны газрын www.boajg.or.gov.mn, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын www.oimod.mn, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны www.eic.mn зэрэг цахим хуудаст 567 га талбайн таримал модыг бүртгүүлж, Ой зохион байгуулалтын ажлыг ойн мэргэжлийн байгууллага “Нюьгрийн форест” ХХК-аар гүйцэтгүүлж, 450 га талбай талбайн таримал ойн улсын ойн санд бүртгүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд дараах асуудлыг анхаарах шаардлагатай байгааг танилцууллаа.  Тодруулбал, доройтсон ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, төмөр зам, авто зам, газар тариалангийн ойн зурвас байгуулах, олон зориулалтын ногоон байгууламж, ногоон байгууламжийн хайс хашлагыг барих байгуулах ажлыг эрчимжүүлэх, жимс, жимсгэний агро аж ахуй хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Орхон аймгийн Байгаль орчны газраас хэлж байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 687147, Өмнөх жил 109045, Энэ жил 578102, Энэ сар 77901, Энэ долоо хоног 4711, Өнөөдөр 41