Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2023.12.15
98

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ТАВАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

       Аймгийн ИТХ-ын Зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж, “Аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөр”, “Эрдэнэтэд хамтдаа хөгжье”, “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Шилэн дансны хуулийн хэрэгжилт, дотоод аудитын дүн, 2023 оны худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэж, тэмдэглэлээр үүрэг даалгавар өглөө.

Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсээс Засаг даргын төсвийн багцын 82 байгууллагын “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд дотоод аудитыг  хийж хуулийн хэрэгжилт 95.1 хувьтай гэж дүгнэжээ. 

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтээр дөрвөн улирал дараалан 90-100 хувьтай үнэлэгдсэн 47 байгууллага байгаа бөгөөд үүнд Баян-Өндөр соёлын төв, Соёл спортын хэмнэл төв,  Аялгуу соёлын төв 1, 2, 4, 5, 7, 13, 14, 15, 17, 18-р сургууль, НТБТөв,  Ирээдүйн Одод сургууль, 1, 4, 5, 7, 9, 11,15, 17, 20, 21, 22,  23, 24, 26,  27, 28, Бялзуухай, Дэгдээхэй, Одод, Унага,  Эрх бүжинхэн  цэцэрлэгүүд аймгийн ОНХС, ХХС, Жаргалант сум ОНХС, ХХС,  БӨИТХ, АЗДТГ, Жаргалант сум ЗДТГ, СХДАА,  ОНӨГ,  БОАЖГ, СДОА, Жаргалант сумын ЭМТ,  Эрдэнэт ус дулаан түгээх станц ОНӨХК-ууд багтаж байна.

Хуулийн хэрэгжилт 76 хүртэл хувиар үнэлүүлсэн 7 байгууллагад албан бичиг, 2 байгууллагад албан шаардлага, 2 байгууллагад хариуцлага тооцуулах саналаа холбогдох албаныханд хүргүүлсэн аж.  Эдгээр байгууллагууд хуулийн хугацаа хоцроох, иж бүрэн бус мэдээлэх, төрийн аудитын дүгнэлтийг андуурч мэдээлэх зэрэг нийтлэг алдаа дутагдлыг гаргажээ. Зөвлөлийн гишүүдээс хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагуудын нягтлан бодогч нарт шинэ системийн сургалтыг зохион байгуулах, ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Мөн тус хурлаар 2023 оны худалдан авах ажиллагааны явцын мэдээллийг Орон нутгийн өмчийн газраас танилцууллаа.

Энэ  оны  худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ 15, бараа тоног төхөөрөмж 59, инженерийн шугам сүлжээ, зам, барилга, их засварын 100 ажил нийт 38 тэрбум төгрөгийн 174 төсөл арга хэмжээ төлөвлөгджээ. Өнөөдрийн байдлаар шалгарч гэрээ байгуулагдсан 154, тендер зарласан 7, үнэлгээ хийж буй 2, тендер зарлаад амжилтгүй болсон 6, зураг төсөв ирээгүй 3, ажлын даалгавар ирээгүй 2 нийт төлөвлөгөөний биелэлт 88.5 хувь байгаа юм.

Орхон аймгийн 2023 оны худалдан авах ажиллагаанд 13 гомдол холбогдох газруудад ирснээс найм нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд нийт худалдан авах ажиллагааны 97 хувьд ямар нэгэн маргаан гараагүй байна.  

Дашрамд дурдахад гэрээ байгуулж шалгарсан 154 хөрөнгө оруулалтын ажил 165 гүйцэтгэгчээс 101 нь орон нутгийн ААНБ, иргэд,  үлдсэн 64 нь Улаанбаатар хот болон бусад аймгийн ААНБ, иргэд байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59273, Энэ жил 59273, Энэ сар 2688, Энэ долоо хоног 2468, Өнөөдөр 298