Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2023.10.19
116

Хангайн бүсийн аймгуудтай хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Малын эрүүл мэнд хөтөлбөрийн 2023 оны гуравдугаар улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд таван зорилтын хүрээнд 22 арга хэмжээг хэрэгжүүлж, дундаж биелэлт 96.8% байна.

 Хөтөлбөрийн хүрээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 720 өрхийн 22.5 мянган толгой үхэр, 600 толгой гахай, нийт 23.1 мянган толгой мал, амьтан дархлаажуулалтад хамруулж, системд бүртгэжээ. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй  махны гурван үйлдвэрийн мал төхөөрөх, мах боловсруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулан ажилласан байна. Мөн үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүний 30 гаруй дээжид шинжилгээ хийж, эрүүл ахуйн үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг хангаж ажиллаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж ажилласан байна.   

2023 онд  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар  үзлэг, угаалгын зөөврийн 4 хашаа, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар вакцин тарилгын суурин хашаа барьж ашиглалтад оруулан ашиглаж байгаа аж.

2023-2024 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоол, хүнсний ханган нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл тодорхойлох тандалт шинжилгээнд 3 аж ахуйн нэгж, 13 иргэн, 19 цэцэрлэг, 3 сургуулийн  сүүний 38 сорьцод 4 нэр төрлийн эмийн үлдэгдэл, 13 аж ахуйн нэгж, 16 иргэн, 5 сургууль, 21 цэцэрлэгийн махны 78 сорьцод 3 нэр төрлийн эмийн үлдэгдлийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд шинжилгээгээр эмийн үлдэгдэл илрээгүй байна.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс хөтөлбөрийн биелэлтийг нийт төлөөлөгч нарт хүргүүлэх, зэргэлдээ аймгуудтай хамтран ажиллах, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг 7 хоногийн дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлэх, ажлаа сайжруулах чиглэлээр санаачилга гаргах зэрэг саналыг холбогдох байгууллагад илэрхийллээ. 

 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59244, Энэ жил 59244, Энэ сар 2659, Энэ долоо хоног 2439, Өнөөдөр 269