Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын зөвлөлийн мэдээ
2023.03.29
136

Зөвлөлийн хурлаар хөтөлбөрүүдийн биелэлтийг хэлэлцлээ

              Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан энэ сарын 28-нд хуралдаж Ээлжит бус VIII хуралдааныг ирэх сарын 11-ны өдөр цахимаар хуралдахаар тов баталлаа.

Мөн зөвлөлийн хуралдаанаар “Ач санах”, “Анхдагч”, “Багийн хөгжлийн хөтөлбөр”-үүдийн 2022 оны хэрэгжилтийг хэлэлцэж, тэмдэглэлээр үүрэг даалгавруудыг холбогдох албаныханд өглөө. “Ач санах” хөтөлбөр нь гурван зорилтын хүрээнд 19 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 2022 онд орон даяар зохион байгуулагдсан “Эрт илрүүлгийн үзлэг”-т давхардсан тоогоор 3047 ахмад настан хамрагджээ. Мөн 4841 ахмад настанд насны хишиг олгох журмын дагуу 780.5 сая төгрөгийг олгосон  бол ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд Баян-Өндөр сумаас 19, Жаргалант сумаас 2, нийт 21 ахмад мэргэжилтэн хамрагдаж эрүүл мэнд, өв тээгч хойч үедээ сургах, ургийн бичиг хөтлөх, биеийн тамир чийрэгжүүлэлтийн чиглэлээр иргэн аж ахуй нэгж, байгууллагуудын захиалгаар 140 цагийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, 22.7 сая төгрөгийн дэмжлэг олгосон зэрэг 19 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Орхон аймагт анхдагч, илгээлтийн эздийн таван холбоонд 2029 хүн бүртгэлтэй байдаг аж. 2022 онд “Анхдагч” хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх санхүүгийн зээл тусламжид хамрагдах мэдээллийг 60 гаруй анхдагчид өгч, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 иргэн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан бол Өрхийн эрүүл мэндийн төв болон Медипас эмнэлэгтэй хамтран эрт илрүүлгийн үзлэгт 750 гаруй анхдагчид хамрагдаж, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө туслалцаа авч дараа дараагийн шатны эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан зэрэг 3 зорилтын хүрээнд 10 арга хэмжээг хэрэгжүүлж 40 сая төгрөгийг зарцуулжээ. 

“Ач санах”, “Анхдагч” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн ИТХ-ын зөвлөлийн гишүүдээс ахмад настны  тухай хуулиас гадна ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн байдлыг хэрхэн дээшлүүлэх талаар судлах, ахмадын төв, асрамжийн газар байгуулах ажлыг улсын төсөвт тусгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хэллээ.

Мөн тус хурлаар “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн эерэг үр дүн гарсан гэж үзэж байна. Тодруулбал, багийн ажлын албаны ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулснаар иргэдэд ая тухтай үйлчлэх орчныг бүрдүүлсэн. Багийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлснээр тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.  Багуудын ажил үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшилтэт хэрэгслийг ашиглан төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн мэдээллийн гурвалсан холбоо үүсгэж, төрөөс иргэд рүү чиглэсэн арга хэмжээнүүд нээлттэй, ил тод болж хүнд суртал багассан. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, иргэдээс гаргасан санал санаачилгыг дэмжиж хамтран ажилласнаар иргэдийн оролцоо нэмэгдэж,  сэтгэл ханамж дээшилсэн зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж үзэж байна.

Зөвлөлийн гишүүдээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, хэлтэс, нэгжүүдтэй багийн ажлын алба хамтран ажиллах, цахим хуудасны үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээллээ оновчтой хэлбэрээр хүргэх, багийн ажлын албаны ажилтнуудын цаг ашиглалтыг сайжруулах шаардлагатай зэрэг  санал хэллээ.  

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59212, Энэ жил 59212, Энэ сар 2627, Энэ долоо хоног 2407, Өнөөдөр 237