Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2021.02.08
434

АТГ-аас сургалт зохион байгууллаа

         Авлигатай тэмцэх  газраас аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтэнд дүн шинжилгээ хийж авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс тухайн аймагт авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр аймгийн ГХУСАЗЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зарим зүйл, заалтыг нэмж тусган биелэлтийг тайлагнах шаардлагатай гэж үзэн аймгуудын ГХУСАЗЗ-ын дарга, нарийгн бичгийн даргыг хамруулан сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өглөө. Үүнд:

-        Авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон аймгийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан  төлөвлөх

-        Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс орон нутагт авлигын эсрэг сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэж, чадавхжуулах ажлыг 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах

-        Сургагч багшаар дамжуулан иргэдэд чиглэсэн авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох

-        АТГ-аас зохион байгуулж буй соён гэгээрүүлэх аян, арга хэмжээг орон нутагтаа идэвхтэй өрнүүлэх

-        АТГ-аас бэлтгэн хүргүүлсэн шторк, видео, зурагт хуудас, постер зэрэг контентыг орон нутгийн телевиз, радио, цахим хуудсаар болон бусад арга хэлбэрээр дамжуулан түгээх ажлыг хэвшүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 191354, Өмнөх жил 109045, Энэ жил 82309, Энэ сар 22315, Энэ долоо хоног 5364, Өнөөдөр 246