Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2021.01.27
788

Иргэний танхимын хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа

          Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Доржпүрэвийн санаачилгаар АИТХ-ын дэргэдэх иргэний танхимаас Хүрэнбулаг багийн орон сууцны зарим байрны хогийн цэгтэй холбоотойгоор иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаар цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

          Хэлэлцүүлэгт Хүрэнбулаг багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, тус багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын тоо их бөгөөд тусдаа хогийн цэг байдаггүй. 4-26, 27-р байрны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг  “Амгалан оршихуйн ордон”, “Гэр бүлийн ордон” , “Молор эрдэнэ” зочид буудал, ерөнхий боловсролын 4-р сургууль, Onyx, Loft зэрэг аж ахуйн нэгж байгууллага нь хог хаягдлаа орон сууцны байрны ахуйн хог хаягдал хаях зориулалттай хогийн цэгт хаяж, Хот тохижуулах газар сард нэг удаагийн давтамжтайгаар ачдаг ажээ. Аж ахуйн нэгж байгууллагаас гарсан хоол, хүнс, архи согтууруулах ундааны шил лааз зэрэг хог хаягдал нь хогийн цэгт багтахгүй, амархан муудаж, эвгүй үнэр гаргах зэрэг нь 4-26, 27-р байрны иргэдэд хүндрэлтэй байдаг ажээ.

          Мөн хоёрдогч түүхий эд цуглуулдаг, гэр оронгүй, тэнэмэл иргэд хог тараах, хогийн цэгт хоноглох зэрэг асуудал нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг талаарх саналаа багийн ажлын албанд уламжилж байжээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл болох 4-27-р байрны иргэн н.Баянмөнх хогийн цэгийг цоожтой болгох санал гаргасан бол иргэн н.Алтантуяа, н.Үүрийнтуяа нар хувийн аж ахуйн нэгж байгууллагууд тусдаа хогийн цэг байгуулж, орон сууцны байрны хогийн цэгт хог, хаягдлаа хаяхыг болиулах санал гаргалаа. Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл мөн адил саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хог цэгийн зураг, байршил зэргийг тодорхой зааж өгөхийг төрийн байгууллагуудаас хүслээ.

          Тус хэлэлцүүлгээс ААНБ, оршин суугчдын хогийн цэгийг салгах, тохирсон хогийн цэг байгуулах саналыг бичгээр Орхон аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

 

 

 

 

 

 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 509724, Өмнөх жил 109045, Энэ жил 400679, Энэ сар 56602, Энэ долоо хоног 13674, Өнөөдөр 1588