Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2019.08.26
1549

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа
       Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Аймгийн 2019-2020 оны Эрдэнэт хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл  хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын тухай, Аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын тухай, Хугацаа сунгах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
            Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2019 оны 05-р сарын 08-ны өдрийн №39 дугаар тогтоолоор аймгийн 2019-2020 оны хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд  улс, орон нутаг, байгууллагын хөрөнгө оруулалтаар нийт  36 нэр төрлийн ажил хийгдэхээр  тусгагдсан. Үүнээс бүрэн  хэрэгжсэн 5 ажил, хэрэгжиж буй  23 ажил, хугацаа болоогүй болон ажил удаашралтай  8 ажил, биелэлтийн явц 69% хувьтай байгаа аж. Мөн аймгийн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хэрэгжилт 72.6 хувьтай байна. Мал аж ахуйн чиглэлээр 17 ажил хийхээр төлөвлөсөн ба биелэлт 70 хувь, мал эмнэлгийн чиглэлээр 4 ажил төлөвлөсөн ба биелэлт 82.5 хувь, газар тариалангийн чиглэлээр 14 ажил хийхээр төлөвлөсөний биелэлт 71.4 хувь, хүнсний чиглэлээр 3 арга хэмжээний биелэлт 80 хувьтайгаар тус тус хэрэгжиж байгаа аж. Орхон аймгийн 2019-2020 оны хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж санал хэллээ.  
          Орхон аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт 9437 хүүхэд байгаагаас 8658 хүүхэд бүртгүүлсэн. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 10, нийт 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. 2019-2020 оны хичээлийн жилд “Яргуйт” багийн /150 хүүхдийн/ цэцэрлэг, “Булаг” багийн 18-р цэцэрлэгийн /150 хүүхдийн/ өргөтгөл, Баянбулаг багийн /150 хүүхдийн/ цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 2400 гаруй сурагч элсэх ба төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 21000 орчим сурагч суралцах төлөвтэй байна. 2019-2020 оны хичээлийн жилд 1-р сургуулийн 928 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга, 16-р сургуулийн спорт заал, цайны газрын өргөтгөлийн барилгууд ашиглалтанд орох ба Рашаант багийн 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн талаар мэдээлэл өглөө. Сурах бичгийн болон дүрэмт хувцасны хангалт, багш нарт чиглэсэн сургалт, тус салбарын тулгамдаж буй асуудал, сургууль, цэцэрлэгүүдэд хийгдэж буй засварын ажлын явц байдлын талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан төлөвлөгөөний хэрэгжилт, бэлтгэл ажлын явц байдалд анхаарч ажиллах талаар холбогдох албаны хүмүүст аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаанаас үүрэг болголоо.    
 
 
 
 
 
 
 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 509575, Өмнөх жил 109045, Энэ жил 400530, Энэ сар 56452, Энэ долоо хоног 13524, Өнөөдөр 1439