Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2018.10.29
1935

П.Пүрэвлхагва: Эрдэнэтийнхэн 60 километрийн цаанаас ундны усаа зөөж хэрэглэдэг

   Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг түшиглэн хөгжлийн гараагаа эхлүүлсэн аймаг бол Орхон аймаг. Энэ аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, одоо хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашдын зорилтыг хэрхэн тодорхойлж байгаа талаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагватай ярилцлаа.

  - Сайхан намаржиж байна уу...?   Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нутаг орныхоо хөгжил, иргэдийн аж амьдралд чиглэсэн ямар шинэ хөтөлбөр хийж хэрэгжүүлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.

  Үйлдвэржилтийн өлгий болсон Эрдэнэт хотод Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн иргэд амьдарч, хөдөлмөрч байдгаараа онцлогтой. Иргэдийн амьдралд тулгамдаад буй асуудлыг шийдэх, нутаг орныхоо ерөнхий хөгжил, төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь аль ч аймгийн төрийн захиргааны байгууллагын үүрэг. Бид энэ жишгээр ажиллаж байна. 2016 оны сонгуулиар манай аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ хүрээндээ Засгийн эрхийг бүх салбарт удирдаж, өмнөхөөсөө сайныг нь  үргэлжлүүлж, мууг нь сайжруулж, шинийг санаачилж сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байна.
 
 - Тухайн онд  аймаг орон нутгийг хөгжүүлэхэд хэдий хэмжээний төсөв мөнгө, ямар бодлого хэрэгжүүлэх, төр засгийн бодлого, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх зэрэг шийдвэр гаргах түвшинд ажилладаг, хяналтын байгууллага бол иргэдийн төлөөлөгчдийн хурал. Орхон аймаг 2018 онд хэдий хэмжээний төсвөөр ямар ажил хийж амжуулав?
 
  Хэдэн жилийн өмнө Орхон аймгаас өөр бие даасан төсөвтэй аймаг байдаггүй байлаа. Сүүлийн жилүүдэд Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь  гээд нэлээд хэдэн аймаг нэмэгдэж байна. Ер нь орон нутаг өөрөө бие даасан санхүүтэй байна гэдэг бол хөгжлийн нэг шат ахиж байгаа үзүүлэлт. Бусад аймгууд ч бас өөрийн онцлог давуу талаа ашиглаад, түүгээрээ орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэх хэмжээнд очих нь зөв. 2012 онд орон нутгийн өөрийн хөрөнгө оруулалт 15 тэрбум хүрч байлаа. 2013-2016 онд 40-70 тэрбум болж өссөн. Харин манай бүрэн эрхийн хугацаанд 14 орчим тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр бид төсөв санхүүгийн сахилга батыг сайжруулах нь чухал. Энэ жил манай аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт гурав орчим тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн суудалтай цэцэрлэг бариулсан. Ийм аймаг олон биш байх. Баян-Өндөр сумын гурван  баг огт цэцэрлэггүй байсан. Албан ёсоор 103 мянган хүн амтай ч албан бусаар 120  мянган хүн амьдарч байна. Мөн Эрдэнэт хотыг тойрсон Булган,  Сэлэнгэ аймгийн зарим сумдын иргэд ч манайхаас бүх төрлийн үйлчилгээгээ авдаг.  Тэгэхээр бид хүн амын эрүүл мэнд, орон нутгийн засаг захиргааны бүх түвшинд албан ёсны тооноос давсан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Орон нутагт төсөв санхүү хэзээ ч хангалттай байдаггүй. Өмнөх засгийн үед 4-7 төгрөгөөр хийж байсан ажлыг бид 1.4 төгрөгөөр хийх шаардлага гарсан учраас асуудлаа зөв эрэмблэх нь чухал.
 
 - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг дагаад маш олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Эднээс аймаг орон нутагт хэдий хэмжээний татвар бүрдүүлдэг вэ?
 
 Ер нь Орхон аймаг том жижиг нийлсэн 3000 гаруй аж ахуйн нэгжтэй. Орхон аймгийн төсвийн 30 орчим хувийг бусад аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг бол 70 гаруй хувийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК дангаараа бүрдүүлдэг. Том үйлдвэрт 6000 гаруй хүн ажилладаг  гэхлээр бүтцээрээ дийлэнх хувийг эзэлж байгаа. Бид иргэдээ, бизнес эрхлэгчдээ бүх бололцоогоороо, бодлогоор дэмжиж ажиллахыг хичээж байна. 
 
 - Эрдэнэт хот Баян-Өндөр сумын нутагт оршдог. Гэтэл 120 гаруй мянган хүн амтай гэлээ. Газар нутаг багатай аймагт хүн ихээр суурьших нь алсдаа Улаанбаатар хот шиг бөглүү, түгжрэл, ядууралтай хот болж хувирах юм биш үү...?
 
 Үнэн. Хүн ам ихээр төвлөрч байна. Гэвч тэднийг хүлээж авахгүй ээ , өөр газар оч гэх эрх бидэнд байхгүй. Нэгжийн хуваарилалтаар нэг баг дээр хоёр сумын хэмжээний хүн ам төвлөрч байгаа ч багийн бүтцээр төрийн үйлчилгээг хүргэж байна. Цагдаагийн газраар жишээ авч үзэхэд нэг цагдаад ногдох хүн ам, тээврийн хэрэгсэл гэхэд улсын дунджаас хэд дахин их байдаг. Манай аймаг нягтрал, төвлөрлөөрөө улсдаа тэргүүлдэг. 84,4 мянган га газартай. Гэхдээ хүн амын төвлөрлөө дагаж хөгжил ирдэг гэхээр энэ бол давуу тал шүү.
 
 - Хүн ам ихтэй байгаагийн нэг сул тал нь гэмт хэргийн тоо өсөх хандлага нэмэгддэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах чиглэлийн ажил хэр үр дүнтэй байна вэ?
 
  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зардлыг нь гаргаад “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ оны эхний есөн сарын байдлаас үзэхэд манай аймагт гэмт хэргийн тоо, гаралт буурсан илрүүлэлт нэмэгдсэн гэсэн таатай мэдээ гарсан. Зам тээврийн осол, согтуугаар үйлдэгдсэн болон, хүүхэд оролцсон гэмт хэрэг харьцангуй буурсан. Шинээр хэрэгжсэн эрүүгийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор эзэнгүй хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
  Орон байрны хулгайн  хэрэг ихээр үйлдэгдэж байгаа учраас Эрдэнэт хотын бүх гудамж, орон сууцыг камержуулалтын нэгдсэн төвтэй болгохоор ярилцаж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч ийм бодлого тусгагдсан. Нийтдээ найм орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Аймгийн төсвөөс 1 тэрбум төгрөг гаргаж ажлыг эхлүүлсэн. Уг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам ч дэмжинэ гэсэн. Манай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Батбаярын санаачилгаар 30 гаруй сая төгрөгийн шагналын санг ГХУСАЗЗ-с гаргаад камержуулалтын уралдаан зарласан. Энэ уралдаанд манай аймгийн иргэд, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож 360 гаруй сая төгрөгөөр камер тавиулж өөрсдийн болон бусдын эд зүйлсийг хамгаалсан. Үр дүнтэй, цар хүрээтэй энэ ажлыг дараа жил ч бас үргэлжлүүлнэ.
 
 - Анхаарал татсан нэг зүйл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал ургадаг. Үүнийг тээвэрлэх гэмт хэрэг ихээр гардаг. Зохицуулах зөвлөлөөс,  аймаг орон нутгийн удирдлагын түвшинд ч тэр хэрхэн анхаарч байна вэ. Тэр ургамлыг устгалд оруулдаг биз дээ?
 
  Уг ургамал манай аймгийн ойролцоо ургадаг юм билээ. Үүнийг Орхон аймгийн иргэд тээвэрлэх, зуучлах гэмт хэрэгт холбогддог. Өнгөрсөн жил гурван иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэсэн хэрэгт холбогдсон бол өнөө жил 10 гарчихсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс зардал мөнгийг нь шийдээд Цагдаа, Тагнуулын байгууллагатай хамтраад нууцаар устгалын ажил хийдэг.
 
 - Орхон аймгийг аж үйлдвэрийн хот болгох тухай ярьж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Эрдэнэт хот” болгочихвол цаашдаа ямар асуудал дээр түлхүү анхаарвал зохих вэ?
 
  Засаглалын тогтолцоог тогтвортой байлгах нь зүйтэй. Аймгийн, сумын, хотын хөгжлийг богино хугацаагаар бодож болохгүй юм байна. Үгүй ядаж, 20 жилээр хэтийн төлөвийг нь бодолцох ёстой. Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө дөрвөн жилээр алдагдаж байгаа ч явж л байна. Эрдэнэтийн хүн ам энэ байгаагаасаа илүү хүн амын тоо өслөө ч даах хэмжээний газар нутгийн асуудлыг ярилцаж нэг мөр шийдэх хэрэгтэй. Харьцангуй урт хугацааны дараа бид цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг барьж дуусгалаа. Цаашдаа анхаарах зүйл бол ундны усны эх үүсвэр. Бид 60 километрийн цаанаас ундны усаа зөөж авч, ахуйдаа хэрэглэдэг. Энэ нь үйлдвэрийн мэдлийн аж ахуй байдаг. Тийм учраас Эрдэнэт хотын ундны усны нэгдсэн аж ахуйг зайлшгүй байгуулах ёстой. Байгалийн баялаг дуусдаг. Энэ жишгээр 60 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн нөөц дууслаа гэхэд энэ хотын ард иргэд цаашдаа амьдрах л ёстой. Тэгэхээр иргэдийн цаашдын амьдралыг бодох нь чухал. Хүн усгүй бол амьдрахад бэрх. Судалгаа хийгээд үзэхээр хотыг бүрэн хангах ойрын цэвэр усны эх үүсвэр байдаггүй юм.
  Дулаан цахилгааны эх үүсвэрийн хувьд Эрдэнэтийн Дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа учраас хүн ам хоёр дахин нэмэгдсэн ч асуудалгүй. Хөгжилтэй цэцэглэлттэй, тайван, цэвэрхэн сайхан хот ч цаашдаа усны нэгдсэн аж ахуй байгуулах асуудлыг нэн түрүүн шийдэх шаардлагатай байгаа юм.
                                                                           
                                                                        Эх сурвалж: Ulsturch.mn  Сэтгүүлч З.Батхуяг. 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74669, Энэ жил 74669, Энэ сар 6045, Энэ долоо хоног 1572, Өнөөдөр 440