Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2024.12.16
642

Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Шагдарын Ганболдыг шилжүүлэн томиллоо

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн ИТХ-ын даргын захирамжаар аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Шагдарын Ганболдыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томиллоо. 

        
Шагдарын Ганболд нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1968 онд төрсөн.

  • 1991 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, 
  • 2005 онд Удирдлагын академийг төгссөн. 
  • 2007 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн магистр

Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. 

  • 1992-1996 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга 
  • 1996-1999 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн 
  • 1999-2002 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Хяналт шалгалт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 
  • 2002-2006 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Иргэдтэй харилцах болон багуудын асуудал, дотоод ажил хариуцсан  мэргэжилтэн 
  • 2006-2007 онд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэст Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 
  • 2007 оноос Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
    2022.09.17-2024.12.16 Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж өнөөдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар томилогдож байна. 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 508292, Өмнөх жил 109045, Энэ жил 399247, Энэ сар 55169, Энэ долоо хоног 12241, Өнөөдөр 155