Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2023.12.28
97

2023 ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД ШАЛГАРЛАА

Орхон аймаг Эрдэнэт хотын 2023 оны тэргүүний ажилтнуудыг шалгаруулж, өнөөдөр шагналыг гардуулан өглөө. Орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан,  шинэ бүтээл, шилдэг инновацыг нэвтрүүлсэн   19 ажилтан, албан хаагчид шалгарчээ. 

1.    Төр, захиргааны байгууллагын оны тэргүүний ажилтан – С.Энхтүвшин /Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч/


2.    Хууль, хяналт, хүчний байгууллагын оны тэргүүний ажилтан – Цогтбаяр /Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн/


3.    Эдийн засаг, санхүүгийн салбарын оны тэргүүний ажилтан – Б.Баттөр /Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн/ 


4.    Соёл, урлагийн салбарын оны тэргүүний ажилтан – Н.Бат-Ундрах /Аялгуу соёлын төвийн дарга/


5.    Эрүүл мэндийн салбарын оны тэргүүний ажилтан – Ч.Балдорж /БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн их эмч/


6.    Боловсрол, шинжлэх ухааны салбарын оны тэргүүний ажилтан – Г.Цэвэгжав 13 дугаар сургуулийн математикийн багш/


7.    Биеийн тамир, спортын салбарын оны тэргүүний ажилтан – Б.Эрдэнэжаргал / Самбо, жу до бөхийн тамирчин, Азийн аварга/


8.    Шуудан, харилцаа холбооны салбарын оны тэргүүний ажилтан – Ц.Зориг /Мэдээлэл холбоо, сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер/


9.    Худалдаа, үйлчилгээний салбарын оны тэргүүний ажилтан – С.Цэнд-Аюуш /Тогоочдын холбооны тэргүүн, мастер тогооч/


10.    Хөнгөн аж үйлдвэрийн салбарын оны тэргүүний ажилтан – А.Ууганбаяр /“Орхон хаан сүлжмэл” ХХК-ийн захирал /


11.    Хүнс, хөдөө аж ахуйн салбарын оны тэргүүний ажилтан – Д.Батболд /“Талын нуур” ХХК-ийн захирал/


12.    Уул уурхайн салбарын оны тэргүүний ажилтан – Э.Доржболд /“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Баяжуулах фабрикийн тоног төхөөрөмжийн засварчин/


13.    Барилга, хот байгуулалтын салбарын оны тэргүүний ажилтан – Ц.Энхтүвшин - /“Хөх тавилан ХХК-ийн захирал/


14.    Иргэний нийгмийн байгууллагын оны тэргүүний ажилтан – Д.Одгэрэл /Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч/ 


15.    Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын оны тэргүүний ажилтан – Б.Алтанхан /Хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч/


16.    Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын оны тэргүүний ажилтан – Б.Батмөнх /“Далайн хошууны шинэс” ХХК-ийн ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн мастер/


17.    Түлш, эрчим хүчний салбарын оны тэргүүний ажилтан – Ж.Отгонбаатар / Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн албаны дарга/


18.     Хэвлэл, мэдээллийн  салбарын оны тэргүүний ажилтан – М.Билгүүн /Колор фильм студийн захирал/


19.    Зам, тээврийн салбарын оны тэргүүний ажилтан – Л.Сэнгэбаатар /”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын жолооч  нарын 19 эрхэм 2023 оны тэргүүний албан хаагчдаар шалгарлаа.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59129, Энэ жил 59129, Энэ сар 2544, Энэ долоо хоног 2324, Өнөөдөр 154