Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2023.10.22
104

Аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүллээ

       Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар “Хүүхдийн эрсдэлгүй орчин” шалгах, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын ерөнхий шаардлага MNS 6782:2019” стандартыг хангах байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдан  төрийн болон хувийн нийт 26 сургуульд хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийж гүйцэтгэжээ. Шалгалтаар сургуулийн барилга аюулгүй байдлыг хангаагүй, хог хаягдлын ангилан ялгах цэггүй, гэрэлтүүлэг муу, цахилгаан болон усан хангамж муу, сургуулийн ойр орчим аюулгүй байдлаа хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

            Хяналтаар явсан хяналт, шалгалтын ажлыг дүгнэж, аймгийн ГХУСАЗСЗ-өөс дараах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүллээ.

1.            Ерөнхий боловсролын сургуулийн орчмын авто замуудад хяналтын камер, замын аюулгүй байдал, хурд сааруулагч, тэмдэг, явган хүний гарц зэргийг холбогдох газруудтай хамтран стандартын дагуу хийж гүйцэтгэх;

2.            Ерөнхий боловсролын сургууль орчмын гэрлийн шон, инженерийн шугам сүлжээний байгууламж зэргийг эрсдэлгүй байлгах, барилга угсралт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх тохиолдолд нүх, шуудууг бөглөх, аюулгүй ажиллагааны тэмдэглээ байршуулах;

3.            Ерөнхий боловсролын сургууль орчмын хогийн цэгийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;

4.            Ерөнхий боловсролын сургууль орчмын хяналтын камерын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, MNS6423:2019 стандартыг хангаж ажиллах;

5.            Ус, усан хангамж халаалтын схемийн буруу холболтыг зөв болгох, эвдэрсэн, хуучирсан шугамыг солих;

6.            Анги, танхимын дулаалга, гэрэлтүүлэг, өнгө үзэмжийг сайжруулах;

7.            Галын аюулгүй байдлыг хангах, галын булангийн стандартыг мөрдүүлэх, стандартад нийцүүлэх;

8.            Сургуулийн орчны аюулгүй байдал, аврах зам гарцын чиглэл, тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, стандартад нийцүүлэх;

9.            Ерөнхий боловсролын сургуулийн орчны хашааны эвдэрсэн гэмтлийг засах, стандартад нийцүүлэх;

10.         Сургуулийн орчны цахилгааны аюулгүй байдлыг хангах, ил гарсан утас зэргийг янзлах, стандартад нийцүүлэх;

11.         Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг жил бүр  тогтмол хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах;

12.         Сургууль орчмын бүст хяналтын камерыг нэмэгдүүлэх;

13.         Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо баригдаж байгаа, түр зогссон барилгуудыг хашаажуулж, сурагчид орж бэртэж гэмтэхээс сэргийлэх;

14.         Ерөнхий боловсролын сургууль орчмын шарилж, хогийн ургамлыг устгаж цэвэрлэх;

Зөвлөмжийн биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор гарган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59152, Энэ жил 59152, Энэ сар 2567, Энэ долоо хоног 2347, Өнөөдөр 177