Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016.12.21
183

АИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12-р сарын 21-ны өдөр 15 дугаар хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар төлөвлөсөн 9 асуудлыг хэлэлцсэнээс 7 асуудалд холбогдох тогтоолыг батлахаар болсон байна. 

    Хурлын эхэнд П.Пүрэвлхагва даргын танилцуулснаар АИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь Төрийн албаны зөвлөлийн Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд тэнцсэн тул Ажлын албаны даргаар томилох тухай тогтоолыг батлахаар боллоо. 

   Хурлын байгууллагын 2017 оны ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг АИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат танилцуулж хэлэлцүүллээ. Төлөвлөгөөнд Тэргүүлэгчдийн саналыг нэмж тусган АИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр болов.
   Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг сонгон шалгаруулах комиссыг байгууллаа. Комиссын бүрэлдэхүүнд АИТХ-ын ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг, АИТХ-ын Тэргүүлэгч И.Баасанжав, АИТХ-ын Төлөөлөгч М.Байгалмаа,  АЗДТГ-ын Хууль,  эрх зүйн хэлтсийн  дарга Б.Ганзориг, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр, “Иргэний хяналт, хэрэглэгчийн төлөө төв” ТББ-ын зохицуулагч Ц.Алтаншагай, АИТХ-ын Ажлын албаны ажилтан П.Одгэрэл нар томилогдон ажиллахаар болсон юм.
   АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.8 дахь заалт,аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн Орхон аймгийн бүтээн байгуулалтанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийт 57 иргэдийг Монгол улсын төрийн дээд шагнал одон, медалиар шагнуулахаар тодорхойлж Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна.  
   АИТХ-ын нэрэмжит сарын ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн Ц.Алтаншагай танилцууллаа. 2017 оны 01 дүгээр сарыг “Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны “Төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх сар” болгож, холбогдох ажлын төлөвлөгөөг танилцуулсан. Тэргүүлэгчдид уг асуудлыг дэмжин, нэмж санал оруулснаар төлөвлөгөөг батлан тогтоол гаргав.
   “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах зөвлөл”-ийн ажиллах журам, АИТХ-ын дэргэдэх “Иргэний танхимын ажиллах журам” –уудыг тус тус батлан тогтоол гаргах болов. “Аймгийн 8 алдартан”-г алдаршуулах ажлын хүрээнд ажлын албанд ирсэн материал хангалтгүй гэж үзэн нэмж материал хүлээж авах хугацааг тогтоож  АИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 16-р хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо. 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74664, Энэ жил 74664, Энэ сар 6040, Энэ долоо хоног 1567, Өнөөдөр 435