АИТХ-ын даргын баталсан хяналт, шалгалтын ажлын удирдамжийн дагуу АИТХ-ын дарга, тэргүүлэгчид Орхон аймгийн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” ОНӨТҮГ, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ, “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Орхон аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготойгоор 2019 онд байгуулагдсан бөгөөд иргэд байгууллагаас ирсэн гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламж, гэмт хэрэг, зөрчлийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлага мэдээллийг бүрэн хүлээн авч, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэрлэлтэд хяналт тавих, мэдээ мэдээллийг боловсруулах чиглэлээр 10 хүний бүрэлдэхүүнтэйгэр ажиллаж байна.
Цаашид тус байгууллага камер суурьлуулаагүй хэсэгт 24 цагаар хөдөлгөөнт камер ажиллуулах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. АИТХ-ын Тэргүүлэгчдээс тус байгууллагын ажилтнуудыг хувь хүн болоод байгууллагын нууцыг хадгалах, хамгаалах чиглэлд анхаарч, хөдөлмөрийн гэрээнд тусгах, камерын хяналтын системийг сайжруулах үүрэг өглөө.
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргаа” нь 2019 онд байгуулагдсан бөгөөд найман орон тоотойгоор иргэдийн чөлөөт цагаа эрүүл, аюулгүй, тохилог орчинд зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Тус байгууллага хүрээлэнгийн дотор талбайг камержуулах, захиргааг тохижуулах, ландшап хийлгэх, нийтийн бие засах газрын шугам хоолойд холбох зэрэг ажил хийгдэх шаардлагатай байгаа ажээ.
АИТХ-ын Тэргүүлэгчдээс Орхон аймгийн аялал жуулчлалын бодлоготой байгууллагын төлөвлөгөөг уялдуулан боловсруулах, иргэдийн сонирхлыг татсан шинэ менежмент хэрэгжүүлэх, цаашид орлого олох боломж эрэлхийлэхийг үүрэг болголоо.
“Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” ОНӨТҮГ нь Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэн ,аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг. Тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр Тэргүүлэгчид өвлийн улиралд хүлэмжээ ашиглаж нарийн ногоо, ургамал тариалж, өөрсдийн орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat