Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2021.02.22
641

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

         Аймгийн ИТХ-ын ажлын алба, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооноос Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.

           Хэлэлцүүлэгт Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар, Аймгийн ИТХ-ын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд, нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэд, төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Үүний дагуу Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой орон нутгийн иргэдийн саналыг авахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төслийн хүрээнд Орхон аймгийн нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчныг дордуулсан байгааг онцолж байлаа. Тодруулбал, Орхон аймаг улсын зэрэглэлтэй хот болсноор  газар нутгийн хэмжээ нэмэгдэхгүй, төсөв санхүүгийн үйлчлэл тодорхойгүй, өмч эзэмшигчийн эрх үүрэг тодорхой бус байгааг хэлж байна.

     Мөн хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн уялдаа холбоо байхгүй, иргэдийн төрд төлөөлөх төлөөлөгчийг сонгох зарчмыг баримтлаагүй, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчныг дордуулж, эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Мөн хэлэлцүүлгийн үер найруулгын шинж чанартай, зарим зүйл заалтыг нарийн тодорхой болгосон зохицуулалт оруулах шаардлагатай байгааг илэрхийлж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төслийг дахин хэлэлцэж, АИТХ-ын хуралдаанаар оруулж, гарсан шийдвэр, саналыг тогтоол болгон баталгаажуулж, хууль боловсруулах буй ажлын хэсэгт хүргүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ. Мөн энэ хуулийн төсөл дээр Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд бүлэг байгуулж, Орхон аймаг, эрдэнэт хотын иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэдгийг илэрхийлж байлаа. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 191357, Өмнөх жил 109045, Энэ жил 82312, Энэ сар 22318, Энэ долоо хоног 5367, Өнөөдөр 249