Тэргүүлэгчдийн VIII хуралдааны тогтоолын дагуу Аймгийн ИТХ-ын Хороодын даргаар ахлуулан, хорооны гишүүд ИТХ-ын ажлын алба болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний байгууллагуудаас хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийж байгуулагуудтай танилцаж доорх чиглэлийн дагуу шалгалт хийлээ.
1. Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тухайн байгууллага дахь төлөв байдлын төвшинтэй танилцах
2. Хурлын байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилттэй холбогдсон бүрдүүлж, баяжуулж ашиглаж байх мэдээллийн сантай эсэх
3. Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийг тухай бүр, хугацаа алдалгүй хүлээн авч, хэрэгжилтийн явц байдал, биелэлтийг байгууллагын дарга биечлэн танилцаж, хариуцаж байгаа эсэх
4. Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн байгаа эсэх
5. Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан мэдээг хагас болон бүтэн жилээр гарган аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэст хугацаанд нь өгдөг эсэх, дээрх хэлтэстэй хамтран ажиллах ажлын уялдаа холбоо ямар байгаа эсэх
6. Байгууллагууд жил бүрийн 12 дугаар сард багтаан тогтоол шийдвэрийн биелэлтийг ирүүлж байгаа эсэх
7. Хурлаас батлагдан гарч байгаа тогтоолын шийдвэрийн талаар сурталчилсан байдал
Тухайн байгууллагын дарга удирдлагуудад цаашид авах арга хэмжээний талаар чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat