Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын хуралдааны мэдээ
2025.01.02
465

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2025 төсвийг баталлаа

Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2025 оны төсвийг баталлаа. 2025 онд Орхон аймаг улсын төсөвт 145.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 184.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Аймгийн цахилгааны хангамжийг сайжруулах ажилд урьдчилсан тооцооллоор 77 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 2025 оны төсөвт 39,9 тэрбум төгрөгийн ажил хийхээр баталлаа.Цахилгаан эрчим хүчийг сайжруулах чиглэлээр 35 кВт-ын тойрог схем үүсгэх, цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажил хийгдэх бөгөөд уг ажил хийгдсэнээр гэр хорооллын Эрдэнэ, Чингэл, Дэнж, Яргуйт, Их залуу, Уртын гол, Цагаанчулуут, Рашаант, Даваат, Наран, Баянбулаг, Баянцагаан Булаг, Бүрэнбүст багийн 9812 хэрэглэгч хүчдэлийн уналтгүй болох боломж бүрдэх юм. 

Инженерийн шугам сүлжээний нэвтрэх чадварыг сайжруулж өргөтгөн шинэчлэх, ус дулаан хуваарилах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 29,6 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай тооцоо гарсан бөгөөд эдэлгээний хугацаа дууссан шугам сүлжээний 7-8 хувийг 2025 онд шинэчилж өргөтгөх юм. Мөн 2025 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Технологийн усны нөөц шугам шинээр барихад 5,3 тэрбум, Орон сууцны байруудын цахилгаан шат засварлах 3.2 тэрбум, хот доторх гэрэлтүүлэг 3.5 тэрбум, төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэлд 15.3 тэрбум төгрөгийг тус тус баталлаа.

Мөн аймгийн ИТХ-ын III хуралдаанаар 2024-2028 онд хэрэгжих Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг Монгол улсын урт хугацааны  хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд 

  1. Хойд бүсийн хөгжилд орон нутгийн оролцоо,
  2. Хүний хөгжил,  
  3. Эдийн засгийн бодлого, 
  4. Хүний эрхэд суурилсан засаглал дөрвөн бүлэгт 19 үйл ажиллагаа, 151 зорилтыг хэрэгжүүлнэ. 

Мөн 

  • Орхон аймгийн хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах
  •  Оюутын орд болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх ажлыг эхлүүлж, эрэл, хайгуулын ажилд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх 
  • Эрдэнэт хотын цахилгаан хангамжийг сайжруулахад шаардлагатай 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барьж ашиглалтад оруулах, 
  • Төлөвлөлттэй хот”, “Цэвэр агаартай хот”, “Ногоон хот” төслүүдийг хэрэгжүүлэх
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хаягдлын шинэ сан байгуулах
  • Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн машин үйлдвэрийн бүтээгдэхүүн,  барилгын материал үйлдвэрлэл, тоног төхөөрөмж ба бусад төрлийн метал, резинэн хийцийн эд ангийн үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлэх
  • “Сургалт-Эрдэм шинжилгээ- Үйлдвэрлэлийн цогцолбор" хотхоныг байгуулан шинжлэх ухаанд суурилсан оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 
  • “Эрдэнэт спорт цогцолбор”-ыг шинээр  байгуулах, 
  • Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт- сэргийлэлтийн төв” байгуулах зэрэг томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус тусгажээ. 
Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 508296, Өмнөх жил 109045, Энэ жил 399251, Энэ сар 55173, Энэ долоо хоног 12245, Өнөөдөр 159