Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын хуралдааны мэдээ
2025.03.24
325

Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа

 

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар 2025-2028 онд хэрэгжих “Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа. 

Хөтөлбөр хүн амын бүлгүүд буюу хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, ахмад настны хөгжил, Нийгмийн салбар буюу боловсрол, эрүүл мэнд, спорт, хөдөлмөр нийгмийн хамгаалал, соёл, урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэх бөгөөд 10 үйл ажиллагааны хүрээнд  65 арга хэмжээг хэрэгжүүлж, үүнийг 49 шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. 

Хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, хүн амын бүлгүүдийн амьдралын чанар сайжирна. Нийгмийн салбарын хүний нөөцийн тогтолцоо боловсронгуй болж, мэдлэг, мэргэшил, ур чадвар, бүтээмж бүхий хүний нөөц бүрдэж, хүний нөөцийн сэтгэл ханамж дээшилнэ гэж үзэж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан аймгийн ИТХ-ын хуралдаанд тайлагнахыг, Төлөөлөгчдийн гаргасан саналыг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгахыг аймгийн Засаг даргад даалгалаа. 

Тус хөтөлбөрийг 2017-2024 онд буюу хоёр бүрэн эрхийн хугацаанд 80-97 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн Эмч, Багш, Ач санах, Анхдагч, Залуучууд, Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрүүдийн үр дүнд үндэслэн, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн “Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” болгож нэгтгэн төлөөлөгчдийн 83 хувийн саналаар баталлаа. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 508414, Өмнөх жил 109045, Энэ жил 399369, Энэ сар 55291, Энэ долоо хоног 12363, Өнөөдөр 277