Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар аймгийн 2026 оны төсвийг баталлаа. Орхон аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 92,6 тэрбум. 2026 оны төсөвт тусгасан онцлох ажлуудаас дурдвал, боловсролын салбарт
· Орхон аймагт 2020 оноос улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэн царцсан 3 сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад шаардагдах 5.2 тэрбум төгрөг,
· шинээр 3 сургуулийн спорт заалыг барьж эхлүүлэх 5.4 тэрбум төгрөг,
· 2 цэцэрлэгийн гадна фасад дулаалах 1.8 тэрбум төгрөг,
· 2 сургуулийн гал тогооны өргөтгөл, тоног төхөөрөмж худалдан авахад 1.4 тэрбум төгрөг,
· сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, гадна замын талбайн тохижилтод зориулан 2.8 тэрбум төгрөг,
· /Сургуулийн сурагчдын аюулгүй байдал/ Сурагчдын автобусанд 2.8 тэрбум төгрөг нийт 19.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусган баталлаа.
Хотын төвийн босоо тэнхлэгийн 13.8 км авто замын хучилт сайжруулахад 39.7 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Мөн гэр хорооллын 13 багт 70.4 км гудамж хоорондын зам, хотын төвийн өнгө үзэмж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор 6 байршилд 256 ширхэг гэрлийг 4.8 тэрбум төгрөгөөр шинэчилнэ.
Эрүүл мэндийн салбарын ажлын байрны орчныг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдан авахад 6.2 тэрбум төгрөг зарцуулна.
Хотын инженерийн шугам сүлжээний 64 хувь нь эдэлгээний хугацаа дууссан бөгөөд жилд дунджаар 1,4 километр шугам ашиглалтаас хасагдах хэмжээнд хүрсэн тул 2025 оны орон нутгийн төсвийн 29,6 тэрбум хөрөнгө оруулалтаар шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ жил үргэлжлүүлэн Говил, Баянбулаг багт ус дулаан дамжуулах төвийг барихаар 4.6 тэрбум төгрөгийг баталлаа.
Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад үндсэн цалингийн 40, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчдад үндсэн цалингийн 20 хувиар, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсдад сар бүр хоёр зуун мянган төгрөгөөр тус тус тооцон нийт 12,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталж байна.
Гэр хорооллын цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх, хэт ачааллыг бууруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 35/10кВ-ын Чингэл дэд станцын хуваарилах байгууламжийг барихад 2,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус баталлаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat