Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Орхон аймгийн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” УТҮГ-ыг татан буулгаж, аймгийн ЗДТГ-ын дэргэд “Теле камерын хяналтын дэд” төв болгон нэр, харьяаллыг өөрчиллөө. Ингэснээр тус газрын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, хяналтын болон дуудлага мэдээллийн нэгдсэн системүүдийг төвлөрүүлэхэд нэг шат урагшлах юм. Мөн хуулиараа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын гадна талын хяналтын камерийг уг системд холбох боломжтой бөгөөд цагдаагийн албан хаагчийн хяналтад 24 цагаар төр, хувийн хэвшлийн камерийг шүүж, гэмт хэрэг зөрчлийг ирүүлэх боломжтой болох юм.
Цагдаагийн газрын дарга А.Лхагвадоржийн хурлын хуралдаанд танилцуулсан мэдээллээр өнгөрсөн хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 125, хулгай 29, гээгдэл эд зүйл олсон 78, авто замтай холбоотой зөрчил 645, олон нийтийн аюулгүй байдлыг хангах 35, эд зүйл гээгдүүлсэн 187, хүн, хүүхэд алга болсон 8 хэрэг, зөрчлийг камерийн хяналтын тусламжтайгаар илрүүлсэн байна.
Тус газарт камерийн системд холбогдсон 1293 камер бөгөөд эдгээрээс 25 ширхэг нь дугаар таних, 15 ширхэг нь царай таних, 2 нь байгаль орчны хяналтын камер, 179 ширхэг нь 360 градус эргэдэг, 1072 ширхэг нь нэг чиглэлийнх бөгөөд 2025 онд аймаг, сумын хөрөнгө оруулалтаар нийт 171 камер суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс Кибер аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэргэжлийн инженерүүдийг ажлуулах, хүний нөөц боловсон хүчний тогтвортой байдлыг хангах, хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat