Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын хуралдааны мэдээ
2025.12.24
374

Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажлыг танилцууллаа

Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгээс 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг аймгийн ИТХ ын ээлжит бус 9 дүгээр хуралдаанд танилцууллаа. Ерөнхий ажлын хэсгээс гадна  

  1. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах 
  2. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын дэд ажлын хэсэг
  3. Аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулах
  4. Соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах
  5. Спортын арга хэмжээ зохион байгуулах
  6. Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгүүдээс ирсэн саналыг нэгтгэн 124 арга хэмжээг 58.7 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар урьдчилсан тооцоо гараад байна.  Үүнээс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9.6 тэрбум, Баян-Өндөр сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 сая, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум, томоохон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хандиваар 46.6 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөөд байна. 

Бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд худалдан авалтын 4, бүтээн байгуулалтын 5, тохижилтын 19 ажлыг хийхээр тусжээ. Тодруулбал, эрх чөлөөний өргөн чөлөөний Чандмань уулзвараас 5-р хорооллын уулзвар хүртэл  авто замд засвар хийх, Амарын талбайг гантиглах, цахилгаан машин цэнэглэх зогсоол, авто машины зогсоол, отоглох цэг төлөвлөх зэрэг бүтээн байгуулалтын ажил, 

Жаргалант сумын трактортой хөшөө,  Цагдаагийн пост, Эрдэнэт угтах хаалга, Гурван замын уулзвар, Вокзал, Бурхан багшийн сэрэг дүр орчим, Төв зам дагуух хэсгийг тохижуулахаар төлөвлөөд байна. Мөн Э.Содномпэлжээ, Б.Мөнгөнзул, Д.Нармандах зэрэг алдартнуудын нэрэмжит болон бусад нийт 19 төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн 35 төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулах гэж буй талаар мэдээллээ. 

Төлөөлөгчдөөс үйлчилгээний байгууллагуудын захиалгын цахим платформыг нэвтрүүлэх, бүтээн байгуулалтын ажилд томоохон аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулахад ААНОАТ-ын тухай хуулийг сурталчлах, наадмын өдрүүдээр бөх, морь, сур зэрэг эрийн гурван наадмын зохион байгуулалтад анхаарах, түүхэн баримтат кино, ном зэрэгт мэдээлэл дутуу оруулахгүй байх, хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон 50 жилийн түүхийг харуулсан бүтээл туурвих, 50 жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулахад зөвлөх үйлчилгээ авах, хотын өнгө үзэмж тохижилтыг сайруулах зэрэг олон саналыг илэрхийллээ. 

Орхон аймгийн ИТХ-аас 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 03/31 дүгээр тогтоолоор Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилтийн явцыг 2025 оны 12 дугаар сард аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнөөдөр танилцуулж буй нь энэ юм. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 733220, Өмнөх жил 604485, Энэ жил 19690, Энэ сар 19690, Энэ долоо хоног 7018, Өнөөдөр 110