Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын хуралдааны мэдээ
2023.09.15
195

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар Эрдэнэт хотын болон Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэж, төлөвлөгөөнд туссан ажлыг эрчимжүүлэх, ажил эрчимжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг аймгийн Засаг дарга С.Батжаргалд даалгалаа.

Хурлын хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Эрдэнэт хотын захирагчийн алба, Хөдөө  ах ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар танилцууллаа. Мөн “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК, “ЭБЦТС” ТӨХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК зэрэг дэд бүтцийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Өвөлжилтийн бэлтгэлд дэд бүтцийн чиглэлээр 49 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 19 нэр төрлийн ажлыг гадаадын зээл, улс болон орон нутгийн төсвийн 95,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 30 нэр төрлийн ажлыг тухайн байгууллагын хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд бүрэн дууссан 9 ажил,  65-90 хувийн хэрэгжилттэй 33 ажил, хугацаа болоогүй болон худалдан авах ажиллагаа зарлагдсан 6 ажил нийт төлөвлөгөөний ажлууд  79 хувийн гүйцэтгэлтэй  байгаа тул төлөвлөгөөнд туссан ажлыг эрчимжүүлэх тогтоолыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар гаргалаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд А1001, А1002 улсын чанартай авто замын аюулгүй байдлыг хангах зорилгоор 8578м2 нөхөөс, А1001,1002 авто замд 155ш төмөр бетон шон, шинээр босоо тэмдэг 116ш суулгах ажил хийгджээ. Авто зам засварын 29 ажил хийгдэхээс 17 ажил 95-100%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан. 12 ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бол орон сууцны болон гэр хорооллын гудамжинд хийгдэх гэрэлтүүлгийн 14 ажил 100%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан. Нийт 22.77км кабель татаж 543 шон суурилуулжээ.  

Орхон аймгийн хэмжээнд 130 км орчим хатуу хучилттай авто зам байдаг. Жилд дунджаар 40-45 удаагийн давтамжтай цас орж, 373 тонн цас хайлуулах бодис, давсны  хэрэгцээ шаардлага үүсдэг. Одоогийн байдлаар Хот тохижуулах газар цас хайлуулах зориулалтын бодис 10 тонн, давс 110 тонн нөөцтэй байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200 тонн цас хайлуулах бодис авахаар төлөвлөн худалдан авалтыг ирэх сард  хийхээр төлөвлөж байгаа юм. 

Төлөөлөгчдийн зүгээс аймгийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын чанарт анхаарах, сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг олон саналуудыг илэрхийлсэн бөгөөд боловсролын байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч, ирэх сарын 15-нд хуралдах Зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59281, Энэ жил 59281, Энэ сар 2696, Энэ долоо хоног 2476, Өнөөдөр 306