Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын хуралдааны мэдээ
2023.10.03
254

Эко хорооллын дулааны шугамыг шинэчилнэ

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж аймгийн 2023 оны төсөвт зохицуулалт хийлээ.  2023 оны 7 дугаар сард баталсан аймгийн 2023 төсвийн тодотголд  Эко хорооллын дулаан хангамжийн шугам сүлжээг  хэсэгчлэн солих  ажил, 20-р сургуулийн гадна суурилуулсан дулааны узельд барилга барих ажил  туссан. Тухайн хоёр ажилд  тендер зарласан боловч шаардлага хангасан оролцогч байгаагүйгээс дахин тендер зарлах болжээ.  Эдгээр ажлууд нь 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд яаралтай шийдвэрлэх шаардлагатай тул ийнхүү хурлын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Эко хорооллын 113 өрхийн 83 айл өнөөдрийн байдлаар дулаанаа аваагүй бөгөөд ус дулаан дамжуулах төвөөс гарч буй 5 хос шугамыг шинэчилж, дулаанаар хангах боломжтой болно. Уг ажлын тендерийг 2023 оны наймдугаар сард зарласан ч, тендер амжилтгүй болжээ. Сэрүүний улирал эхэлж байгаа учраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх уг ажлыг болзошгүй аваарын зардалд шилжүүлэн ажлын 20 хоногт дулааны шугамыг шинэчлэхээр боллоо.  

  20-р сургуулийн  гадна талын дулааны узельд барилга барих ажилд мөн тендер зарласан ч, сонгон шалгаруулалтын ажил амжилтгүй болжээ. Тиймээс цаг хугацааг хэмнэн болзошгүй аваарын зардалд шилжүүлэн  богино хугацаанд ажлыг гүйцэтгүүлэхээр ийнхүү төсөвт зохицуулалт хийн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. Тус сургуулийн гадна металл каркастай, эрдэс хөвөн сендвичэн барилга барихаар төлөвлөж, халуун усны ялтсан бойлерыг узелийн хамт хүчин чадлыг нэмэгдүүлэн шинээр суурилуулах юм.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59261, Энэ жил 59261, Энэ сар 2676, Энэ долоо хоног 2456, Өнөөдөр 286