Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Хуралдааны мэдээ Хурлын хуралдааны мэдээ
2023.12.21
273

ЭЭЛЖИТ БУС 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан энэ сарын 20-ны өдөр хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн баталлаа. Төлөөлөгчдийн ирц 73.5 хувьтай байв.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталлаа

          Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий албан тушаалтны эрх зүйн боловсролыг дээшлүүлж гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор хуралдаанаар “Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг 2024-2027 он хүртэл хэрэгжүүлэхээр баталлаа.

        Уг хөтөлбөрийг Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилсан сэргийлэх арга зам криминологи судалгааны тайланд үндэслэн  аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан юм.

Орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг баталлаа

       “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах,  үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталлаа. Уг хөтөлбөрт орон нутгийн нөхцөл байдал, онцлог, эрсдэл зэргийг тусган анх удаа  хэрэгжүүлэхээр баталж буй бодлогын баримт бичиг юм.Хөтөлбөрийн

  • Оршин тогтнохын аюулгүй байдлыг хангах
  • Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангах
  • Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах
  • Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
  • Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангах
  • Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах
  • Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах
  • Экологийн аюулгүй байдлыг хангах
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтуудын хүрээнд  62 арга хэмжээг хэрэгжүүлнэ

Сүм хийдийн хугацаа сунгах тухай

           Аймгийн ИТХ-д үйл ажиллагаа явуулах хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн Христийн 10 сүм, Буддын 6 хийд, Бусад 1 шашны байгууллагын хугацааг гурван жилээр сунгалаа.

            Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн сум хийдүүдэд хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг аймгийн ИТХ-ын эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга С.Юмэнхүү хурлын хуралдаанд танилцууллаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг ажлын хэсгээс сүм хийдүүдэд хүргүүлсэн бөгөөд зөрчлөө арилгасан 17 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хурлын хуралдаанаар гурван жилээр сунгалаа.

Иргэний зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

         Аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцэж, 2024 оны төлөвлөгөөг баталлаа.

2023 онд тус зөвлөл ээлжит 8, ээлжит бус 3 хурлаар  33  асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гарган ажиллажээ. Цагдаагийн газарт иргэд, ААНБ-аас гаргасан гэмт хэрэг зөрчлийн талаарх өргөдөл гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх, иргэний зөрчсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээтэй улирал тутам танилцаж дүн шинжилгээ хийж холбогдох дүгнэлтийг гарган цагдаагийн газарт хүргүүлжээ.  

            Мөн Цагдаагийн алба хаагч, ажилтны гэмт хэрэг зөрчил, сахилга ёс зүйн зөрчилд холбогдсон статистик мэдээллийг авч түүнд дүн шинжилгээ хийж  цаашид анхаарч ажиллах асуудлын талаар Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэр танилцуулж цаашид анхаарах, Жаргалант суманд байгаа цагдаагийн хяналтын постын байрны ашиглалтыг сайжруулах талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг 2023 онд хийж гүйцэтгэсэн байна.

2024 оны төлөвлөгөөнд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр найман арга хэмжээ, цагдаагийн газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт тавих чиглэлээр зургаан арга хэмжээ, иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалах чиглэлээр дөрвөн арга хэмжээ, мэдээлэл сургалт, сурталчилгааны чиглэлээр бусад чиглэлээр долоон арга хэмжээн хэрэгжүүлэхээр хурлын хуралдаанаар баталлаа.  

Аймгийн ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлээ

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын байгууллагын тайланг хурлын хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг танилцуулж, төлөөлөгчид  96.8 хувиар дүгнэлээ.

2023 онд 12 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар аймгийн ИТХ-ын Зөвлөл 23 удаа хуралдаж,  91 асуудлын 168 материалыг хүлээн авч хэлэлцсэн бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 4 хуралдаж 22 асуудал, ээлжит бус хуралдаан 7 хуралдаж, 21 асуудлыг хэлэлцэж 60 тогтоолыг баталжээ.

         Аймгийн ИТХ-ын байгууллага нь аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдал, төсвийн зарцуулалтыг хянан шалгах буюу хөрөнгө оруулалтын ажлын явц байдалтай танилцах, Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтийн явц байдалтай танилцах зорилгоор төлөвлөгөөт 4 удаагийн шалгалт, төлөвлөгөөт бус 2 удаагийн шалгалтыг зохион байгуулж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг, чиглэлийг аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн аж.

           Орхон аймгийн ИТХ-ын 2023 онд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015”, “Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015” олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн магадлан итгэмжлэлээ 7 дугаар сарын 05-ны өдөр хамгаалж, 1 жилийн хугацаатай гэрчилгээгээ сунгуулжээ.  

   Мөн аймгийн ИТХ-ын байгууллагад Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2013 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд 12 дугаар сарын 21,22,23-ны өдрүүдэд баталгаажуулалтын аудит хийлгэхээр бэлтгэл хангаад байна. Мэдээллийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд Орхон аймгийн ИТХ-ын MLSP.mn програмыг нэвтрүүлж, хурлын хуралдааны материал хүргүүлэх, ирц авах, хуралдаанаар асуулт асуух, санал хэлэх, санал хураах үе шатыг цахимжуулсан зэрэг онцлог ажлуудыг 2023 онд хийж гүйцэтгэсэн юм.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 59235, Энэ жил 59235, Энэ сар 2650, Энэ долоо хоног 2430, Өнөөдөр 260