Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар орон нутгийн өмчит зарим байгууллагуудын дүрэм, бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, “Нийтлэг үйлчилгээний алба” УТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулж, Залуучуудын ордны бүтэц, орон тоог тус албанд шилжүүлэн ажиллуулахаар боллоо.
Залуучуудын ордон нь 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтцэд үйл ажиллагааг явуулж байсан. Монгол улсын Их Хурлын Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тогтоол, Засгийн газрын хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолуудын хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон өөрчлөгдөж, залуучуудын хөгжлийн чиглэлээрх чиг үүрэг, бүтэц хасагдсан тул ийнхүү Залуучуудын ордны 14 албан хаагч болон тус ордон орон нутгийн өмчит “Нийтлэг, үйлчилгээний алба” УТҮГ-т харьяалагдан ажиллахаар болж байгаа юм. Залуучуудын ордны үйл ажиллагааны чиглэл, ерөнхий удирдлагаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс ханган ажиллах юм.
Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 630 камер ажиллаж байгаа бөгөөд камерийн хяналтын нэгдсэн системийг Мэдээлэл шуурхай удирдлагын төв хариуцдаг. энэ жил 600 гаруй камерийг сургууль, цэцэрлэг, гэр хорооллын гудамж, орон сууцны хорооллын байр хооронд, Орхон аймгаас гарч орох хөдөлнгөөнийг хянах дугаар илрүүлэгчттэй камер нэмж суурьлуулахаар Орхон аймгийн 2024 оны төсөвт дөрвөн тэрбум төгрөгийг баталсан. Тиймээс Мэдээлэл шуурхай удирдлагын төвд камерийн засвар үйлчилгээг хариуцан ажиллах техникчийн орон тоог хоёроор нэмэгдүүлж байгаа юм.
Мөн Эрдэнэт хотын орон нутгийн чанартай авто замын арчилгаа, тордолтын ажлыг аймгийн Хот тохижуулах газар гүйцэтгэх болсонтой холбоотойгоор авто замын техникч, оператор, авто замчин зэрэг 7 орон тоо,
Хот байгуулалт, барилга, захиалагчийн албаны авто замын хяналтын инженерийн орон тоог нэгээр тус тус нэмж баталлаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat