Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
2025.03.27
63

Хөмрөгийн түүх

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архивт 70 жил хадгалах 2008-2022 он хүртэлх 108, Байнга хадгалах 2005-2022 он хүртэлх 446, Түр хадгалах 2007-2022 он хүртэлх 430 хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаагаас байгууллагын архивт хадгалах хугацаа дууссан 2005-2016 оны 277 ширхэг хадгаламжийн нэгжийн Төрийн архивт шилжүүлж байгууллагын архивт байнга хадгалах 169 хадгаламжийн нэгж үлдэж, 2023 оны баримт нэмж бүртгэнэ. Одоогийн байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт 707 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Алга болсон, дутсан баримт байхгүй. Байгууллагын архивт түр хадгалах хугацаа дууссан дараах баримтуудыг устгах хэргийн акт үйлдэн устгасан. Үүнд: 1. 2004-2007 оны 228 ХН-ийг 2007 онд устгах хэргийн акт устгасан. Байгууллагын архивт байнга хадгалах хугацаа дуусаж Төрийн архивт дараах баримтуудыг шилжүүлсэн. Үүнд: 1. 2004-2011 оны 50 ширхэг хадгаламжийн нэгжийг 2012 онд акт үйлдэж шилжүүлсэн 2. 1995-2008 оны 40 ширхэг хадгаламжийн нэгжийг 2009 онд акт үйлдэж шилжүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнаар 2006-2007 онд М.Энхбат, 2007-2013 М.Батсайхан, 2013-2014 онд О.Анхбаяр, 2014-2016 онд З.Энхтуяа, 2016-2018 онд Э.Дөлгөөн, 2018 онд Ч.Мөнхнаран, 2019 онд Ч.Нарангарвуу, 2019-2021 онд Э.Ариунбилэг, 2021 онд Н.Анар, Б.Цэнгүүнжаргал, 2021 оноос Ч.Нарангарвуу ажиллаж байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 838289, Өмнөх жил 604485, Энэ жил 124759, Энэ сар 20749, Энэ долоо хоног 11557, Өнөөдөр 206