Аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдаан өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны эдийг засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай
2. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв батлах тухай
3. Аймгийн 2018 оны төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал дүгнэлт
4. Аймгийн 2018 оны төсвийн төслийн боловсруулалтанд хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны санал дүгнэлт
5. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2017 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2018 онд баримтлах чиглэлийн тухай
6. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай
7. Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай
8. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн баталлаа.
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд олон зорилтууд тусгагдсаны дотор хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, спортын зэрэг чиглэлүүдээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн алхалтын замыг Баян-Өндөр уул, Бурхан багшийн сэрэг дүр, Сархиа уул- Хийморийн овооны чиглэлд барих, яаралтай түргэн тусламжийн цогц төвийг байгуулах, тоног төхөөрөмжөөр ханган, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжин хөгжүүлэх бодлого баримтлах зэрэг ирэх онд хийгдэх томоохон ажлуудыг хэлэлцэн баталлаа.





.jpg)


Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat