Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2025.06.10
309

Орон нутгийн цаг үеийн мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ

Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт орон нутгийн цаг үеийн мэдээ мэдээллийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд цахимаар хүргэх мэдээллийн цагийг зохион байгуулахаар болсон. Энэ сарын мэдээллийн цагаар өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт болж өнгөрсөн Эдийн засгийн форумын талаарх мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ. Орхон аймаг 2017 оноос хойш хоёр жилд нэг удаа Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд форумын үр дүнд “Эрдэнэт” Шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагаа, шинээр баригдах орон сууцны хорооллуудын ИШС, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн эко бүтээгдэхүүн, Жаргалант шуудай, Хаягдал цаасаар шахмал түлш үйлдвэрлэх, мөөг кластер-4, цахиурт тастагчийн  ир үйлдвэрлэх, вакум хагалгааны өрөө, хот тохижуулах газрын парк шинэчлэл, Цахим-Эрдэнэт 1 төслүүдэд хөрөнгө оруулалтыг татаж чадсан аж.  Мөн 2021 онд зохион байгуулсан эдийн засгийн форумын үр дүнд “Эрдэнэт ШУТП”-аар дамжуулан гарааны 110  бизнест 800 гаруй сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл олгосон байна. 2025 онд буюу өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан эдийн засгийн форумаар АШУҮИС-ын Био анагаахын хүрээлэн, ХААИС, ШУТИС-уудтай шинжлэх ухаанд суурилсан техник технологи нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл хийх, төсөл хэрэгжүүлэх чиглэлд 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Солонгос улсын Дэгү Хани их сургуультай боловсон хүчин бэлтгэх, НҮБ-ын Хүүхдийн сантай Шинэчлэн байгуулж буй санамж бичгийн хүрээнд агаарын бохирдол, цэвэр усны хангамжийг сайжруулах, нийгмийн салбарын байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлж гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. 

Мөн мэдээллийн цагаар Эрдэнэт хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай Орхон аймгийн хаягжуулалт, гудамж талбайн нэршлийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан таван талбай, 42 гудамж  албан ёстой нэртэй байгаа бол цаашид шинээр нэр өгөх шаардлагатай 65 гудамж байгаа юм. 

Мэдээллийн цагийн төгсгөлд Орхон аймгийн Худалдан авах газраас Д.Оюунбаяр 2025 оны худалдан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа. Орхон аймгийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 125.4 тэрбум төгрөгийн 258 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс 225 төсөл, арга хэмжээний худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж 87.2 хувийн биелэлттэй байна. Худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан төсөл арга хэмжээний 119 ажлын гүйцэтгэгч шалгарч дууссан бол 23 ажил амжилтгүй болжээ. Материал хүлээн авах хугацаандаа 77 төсөл, арга хэмжээ явж байгаа бол үнэлгээ хийж буй 6 төсөл арга хэмжээ байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 508412, Өмнөх жил 109045, Энэ жил 399367, Энэ сар 55289, Энэ долоо хоног 12361, Өнөөдөр 276