Орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэх, явцын мэдээллийг авах, ажлын уялдаа холбоог хангах зорилгоор аймгийн ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, эхний ээлжид үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналтай танилцлаа.
Хөрөнгийн зах зээлд хэдий хэмжээний үнэт цаас гаргаж, арилжаалах нь тодорхой болоогүй ч ойролцоогоор 500 тэрбумаар тооцож төслийг бэлтгэж байна.
Хэрэгжүүлэх төсөлд Найрамдал багт орон сууцны хорооллын гадна ИШС-ний ажил, Оюут багийн Дөмөг зах орчмын орон сууцны хорооллын гадна ИШС-ий ажил, Уурхайчин баг цэнгэлдэх хүрээлэн орчмын орон сууцны хорооллын гадна ИШС-ний ажил, Их залуу орон сууц баригдах цахилгаан эрчим хүч, авто зам зэрэг шинээр үүсэх орон сууцны хорооллын дэд бүтцийн ажлуудыг багтаажээ.
Мөн хот доторх авто замын төслүүд, 35КВ цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах хөрөнгө оруулалт, аялал жуулчлал спорт, ухаалаг хот, цэвэр агаартай хот төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна барилгын ажил нь дуусаагүй сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн байгууллагуудын ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж дуусгахаар төлөвлөөд байна. Үүнд 2А хорооллын 960 хүүхдийн сургууль, Наран багийн Соёлын төв, ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн спорт заалны барилга, Рашаант багийн 250 хүүхдийн сургууль, Говил багийн 250 хүүхдийн сургуулиуд багтаж байна.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat