Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2025.11.18
239

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулах постерын уралдаан

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Авлигын хор уршгийг олон нийтэд таниулах, иргэд, төрийн албан хаагчдын авлигын эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, шударга ёс, ил тод байдлыг төлөвшүүлэх зорилгоор Орхон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд постерын уралдаан зарлаж байна.

Хамрах хүрээ

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид.

Сэдэв

Энэхүү уралдаанд оролцогчид “Авлигыг үл тэвчье” сэдвээс сонгож оролцоно. 

Тавигдах шаардлага

  1. Агуулга, хамрах хүрээ, зорилго, сэдвийн дагуу бэлтгэсэн байх;
  2. Үг, үсэг, утга, найруулгын алдаагүй байх;
  3. Судалгаа, тоо баримтад үндэслэсэн байх;
  4. Бусдын бүтээлийг хуулбарлаагүй байх;
  5. Постерын хэмжээ: Олон нийтийн цахим сүлжээ, платформуудад нийтлэгдэхүйц байх
  6. Постерын нягтаршил, хэмжээ, өргөтгөл: 1200x1200px, 1080x1350px, 1200x630px сонгож JPEG, PNG хэлбэрээр эхийг бэлтгэж ирүүлнэ.   

Бүтээлийг хүлээн авах хугацаа

Бүтээлийг цаасан болон цахим хэлбэрээр 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18.00 цаг хүртэл Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 315 тоот өрөөнд хүлээн авна. Бүтээлийг ирүүлэхдээ овог нэр, холбоо барих дугаар, холбогдох тайлбарын хамт ирүүлнэ. 

Уралдааныг сонгон шалгаруулах, дүгнэх

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажлын хэсэг сонгон шалгаруулж 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шагналыг гардуулна.

Шагнал

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулж, олон нийтийн цахим сүлжээнд нийтэлнэ.

Тэргүүн байрт шалгарсан бүтээлийг 500,000 төгрөгөөр

Дэд байрт шалгарсан бүтээлийг 400,000 төгрөгөөр

Гутгаар байрт шалгарсан бүтээлийг 300,000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

(Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Э.Ариунбилэгээс  (99357158) тодруулна уу)

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 583572, Өмнөх жил 109045, Энэ жил 474527, Энэ сар 63331, Энэ долоо хоног 14629, Өнөөдөр 199