Орхон амгийн ИТХ-ын төлөөлөгчид Япон улсад хүүхэд хүмүүжлийн “Токкацу” арга зүйн талаар туршлага судаллаа.
Орхон аймаг сүүлийн гурван жилд “Токкацу” арга зүйг сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа бөгөөд нийт 318 багш энэ хөтөлбөрийн модуль сургалтад хамрагдсан байна. Мөн 20 гаруй багш Япон улсад туршлага судалжээ.
Энэ удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Коганэй хотын бага сургууль болон Жудогийн олон улсын их сургуультай танилцав.
Мөн Коганэй хотын Боловсролын газрын дарга Оокүматай уулзаж, Токкацу хөтөлбөрийн онцлог, давуу талын талаар ярилцлаа.
Токкацу арга зүй нь 1960 оноос эхтэй бөгөөд 1970 оноос хөтөлбөр болон хэрэгжсэн байна. Хүүхдийг зөв, эерэг аргаар хүмүүжүүлж хүнлэг, энэрэнгүй бие хүн болгож төлөвшүүлэхээс гадна биеэ даасан, амьдрах чадвартай, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх иргэнийг бэлтгэх зорилготой сургалтын өвөрмөц арга зүй юм.
Уг арга зүйг цэцэрлэгийн багшаас эхлээд бага, дунд, ахлах анги, их дээд сургуулиудын багш нар хүртэл эзэмшсэн байдаг аж. Тиймээс Япон улс сахилга баттай, хүнлэг иргэнийг төлөвшүүлж чадаж байна гэж Боловсролын газрын дарга Оокүма онцолж байв.
Эдгээр уулзалтын дараа ИТХ-ын төлөөлөгчид хүүхэд, хамгааллын “Кояма” төвтэй танилцлаа. Тус төв эцэг, эхийн үл хайхрах хүчирхийлэлд өртсөн болон эцэг, эх нь хүүхдээсээ татгалзсан эсвэл өрх толгойлсон ээж нарт зориулж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Улс, орон нутгийн хамтарсан төсвийн санхүүжилттэй уг төв нь “Хүүхэд хамгааллын зөвлөл”-ийн шийдвэрийг үндэслэж эх, хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байна.
Туршлага судлах албан ажлын хүрээнд, ирэх онд Токкацу хөтөлбөрийг илүү өргөжүүлэх, Коганэй хотын Боловсролын газрын даргатай ярилцсан “Сурагч солилцоо”-г эхлүүлэх зэрэг саналыг төлөөлөгчид гаргалаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat