Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2025.06.25
178

Цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом суурилуулах ажлын явцтай танилцлаа

Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын ажилтай танилцах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хэсэгт тоглоом суурилуулах ажил, наадмын талбайн хүүхдийн паркийн төлөвлөлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл сонсож, үйл ажиллагаа сайжруулахтай холбоотой санал солилцлоо. 

Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хэсэгт “Сокол” ХХК тоглоом нийлүүлэх, суурилуулах ажил 2020 онд эхэлсэн бөгөөд тухайн хэсгийн ерөнхий төлөвлөгөө 2013 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй, ажлын зураг магадлан-д ороогүй зэрэг олон шалтгааны улмаас өдийг хүртэл ажил удааширч, тоглоом нийлүүлэх компани, аймгийн ЗДТГ гэрээгээ сунгаагүй байгаа юм. Тус хэсэгт алсыг харагч, мөргөдөг машин, галт тэрэг, эргэдэг онгоц, өндөр цамхагт дүүжин савлуур гэсэн таван тоглоомыг “Сокол” ХХК, Агаарын бүжигчин тоглоомыг “Легато” ХХК нийлүүлж, суурилуулах юм. Эдгээрээс өндөр цамхагт дүүжин савлуур, алсыг харагч гэсэн хоёр тоглоомын суурийн ажлын зурагт зайлшгүй магадлан хийлгэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар тухайн хэсгийн ерөнхий төлөвлөлтийн зураг 90%, тоглоом угсралтын ажил 30%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хоёр тал гэрээгээ сунгасны дараа 2-3 сарын дараа ажил бүрэн дуусах боломжтой гэдгээ “Сокол” ХХК-ийн захирал Н.Алтаншагай хэллээ. 

Аймгийн Засаг даргын дэргэд уг ажлыг эрчимжүүлэх, хүлээн авах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Төлөөлөгчдийн зүгээс хоёр тал харилцан ойлголцож, ажлаа яаралтай дуусгах шаардлагатай байгааг онцоллоо. 

Мөн Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн паркийн газрыг эзэмшиж буй Баясгалант Хангай ХХК-ийнхантай өнөөдөр уулзлаа. Тус компанийн зүгээс 2025-2027 он хүртэл бизнес төлөвлөгөө, хүүхдийн паркийн хэсэгт схем зураг гаргаснаа танилцууллаа. Тухайн хэсгийн төлөвлөлтийн зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа бөгөөд удаагүй дуусаж, Орхон аймгийн ГХБХБГ-т хүлээлгэн өгнө гэдгийг хэллээ. Тус байгууллагаа 2025 онд тухайн хэсэгт соёл амралтын цогцолбор, “Хайрын төгөл-1” хотхон, Зоогийн газар байгуулахаар төлөвлөж байгаа юм. 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 508378, Өмнөх жил 109045, Энэ жил 399333, Энэ сар 55255, Энэ долоо хоног 12327, Өнөөдөр 241