Орхон аймгийн ИТХ-ын Хөгжлийн хороодын нэгдсэн хуралдаан өнөөдөр А.Амарын танхимд хуралдаж, Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хороод тус бүр хариуцсан чиглэлтэй холбоотой санал дүгнэлтээ Лхагва гарагт хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаанд танилцуулна.
Төлөөлөгчдөөс бага дунд орлоготой дундаж давхаргыг дэмжих ажил, арга хэмжээг тусгах, арга хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлтээ хэмжигдэхүйцээр оновчтой тодорхойлох, Орхон аймгийн хэмжээнд ундны усны нөөцийн судалгаа хийх, Ус сувгийн удирдах газар байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа талаар саналаа илэрхийллээ. Мөн асрахуйн эдийн засагтай холбоотой суурь судалгаа хийж, тус эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг тодорхой болгох, худалдан авах ажиллагаатай холбоотой ажил арга хэмжээг тусгахдаа мэргэжлийн байгууллагуудаас санал авах, боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа хүрэх түвшнийг өндрөөр тооцож, хэрэгжүүлэх, байгаль орчны чиглэлээр хуулиар зохицуулсан зардлуудыг байгаль орчны чиглэлээрх ажлуудад зарцуулах зэрэг олон саналыг дунд хугацааны бодлогын баримт бичиг тусгах шаардлагатайг хэлж байна.
Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д нийцүүлэн “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн найман бүлгийн хүрээнд ажлын хэсгээс боловсруулжээ. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусаагүй цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, аймгийн сургууль, цэцэрлэгийн ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг зорилтуудыг нэмж тусгасан гэдгийг ажлын хэсгээс Төлөөлөгчдөд танилцуулж байна.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat