Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2017.05.18
385

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн дэд хөтөлбөрүүдийг баталлаа

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар аймагт хэрэгжүүлэх “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Чөлөөт цагийн талбай” , “Ач санах” дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.


Суурин буюу хагас суурин мал аж ахуйг хөгжүүлнэ


    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий танилцуулав. Хөтөлбөр 2017-2025 он хүртэл 2 үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд эхний үе шат болох 2017-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 4 зорилтын хүрээнд 59 үйл ажиллагааг мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний гээд салбар тус бүрд хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Тухайлбал, мал аж ахуйн салбарт орон нутгийнхаа онцлогт тохируулан суурин буюу хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр анхаарч, 2025 он гэхэд мал сүргийг 10 хувиар өсгөнө гэсэн зорилт тавьсан байна. Газар тариалангийн хувьд манай аймаг талбайн хэмжээ багатай ч га-аас авах ургацаа өнөөгийн төвшинд барьж, төмс хүнсний ногоог нэмэгдүүлэх, орон нутгийнхаа төмс болон улаан буудайн  хэрэгцээг 100 хувь хангах зорилтыг дэвшүүлсэн байна. Харин хүнсний салбарт орон нутгийн үйлдвэрлэлээс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний  25%, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн махны 2,5%,  гурилан бүтээгдэхүүний 30%, жимс, жимсгэний 0,6 хувийг хангахаар тусгажээ.


Шинээр 18 байршилд чөлөөт цагийн талбай байгуулна


    Аймгийн “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр боловсруулж, дээрх ажлын хүрээнд иргэдийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Үүний үр дүнд 23  багийн 40 гаруй байршилд  чөлөөт цагийн талбай байгуулах хүсэлтийг иргэдээс гаргажээ. Дэд хөтөлбөр батлагдсанаар гэр хорооллын 13 баг, орон сууцны хорооллын  5 байршилд чөлөөт цагийн талбай бий болохоос гадна 9 сургуулийн хичээлийн байрны  гадна биеийн тамирын талбайг шинээр тохижуулах юм.
Шинээр байгуулах чөлөөт цагийн талбай  аль ч насны  хүн  улирал харгалзахгүйгээр хэрэглэх, ялангуяа бага насныхан тоглох тоглоомтой,  сургуулийн насныхан  спортоор хичээллэх боломжтой, цахим мэдээлэл авах орчинтой,  ахмад үеийнхэн нь тайван сууж амрах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хэрэглүүртэй, стандартад нийцсэн, осол аюулгүй цогц үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн орчин байхаар хөтөлбөрт тусгасан байна.

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 74497, Энэ жил 74497, Энэ сар 5873, Энэ долоо хоног 1400, Өнөөдөр 268